Барилгын хашаанд гал гарч 58 настай иргэн амиа алджээ

М.Төгөлдөр
2022/02/04

Галд нэг иргэн амь насаа алдсан харамсалтай явдал урд шөнө буюу 2022.02.04-ний шөнийн 02:26 цагт ХУД-ийн 4-р хороо Мөнххада компаний хажуу талд барилгын дэлгүүрт гал гарсан байна. 

Гал гарч байна гэсэн дуудлагаар ГТУА 14-р ангийн салааны захирагч, д/ч 3.Өсөхбаяр удирдсан 9 алба хаагч, 2 автомашинтай гарч 02:34 цагт очиход ХУД-н 4-р хороонд байрлах “Андын зам констракшн”ХХК-ний баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12*2 метрийн хэмжээтэй төмөр чингэлэгийн дээвэр дээр 1,5*1,5 метрийн хэмжээтэй модон харуулын байр шатаж байсныг унтрааж чаджээ. 

Харамсалтай нь галд 58 настай эрэгтэй иргэн Л өртөж нас барсан байсныг гарган ХУД-н Цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч, ахмад Б.Мөнхнаранд хүлээлгэн өгч ажилласан байна.

Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ялангуяа шөнө үүрийн цагаар гал гарч амь нас, эрүүл мэндээр хохирох өндөр эрсдэлтэй байгаа тул цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаж, асаасан арц хүж, зулыг хяналтгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18