Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 445,915 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 640 нь Улаанбаатар хотод, 556 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 4 иргэн нас барж, COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,040 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна