Улстөрчид, бизнесийн бүлэглэлийн бохир луйврыг зоригтой илчилж буй Н.Мандуулыг хамгаалалтад авна уу?

Л.Бямбажав
2022/01/31

Монгол Улсын 100 хувь төрийн өмчит Хөгжлийн банк нь өнөөдөр дампуурлын ирмэгт тун ойртоод байна. Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг нь улс орны хөгжилд өндөр хувь нэмэр оруулах ёстой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой атал эсрэгээрээ  улс төр, бизнесийн бүлэглэлийг  "угжигч" банк болж хувирсан нь нэгэнт тодорхой болов.

Төрд очсон аливаа менежмент тийм ч амжилттай явдаггүй гэдэг жишээг мөн л Хөгжлийн банк харууллаа. Саяхан Монголбанкнаас Хөгжлийн банканд оруулсан шалгалтын тайлангаар нийт зээлийн активын 55.3 хувь нь чанаргүй байна гэж дүгнэсэн нь цааш үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ийм эрсдэлд орсон учраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эздийг олон нийтэд зарласан. Тодруулбал эхний удаад 25 компанийн 841 тэрбумын өр төлбөрийг олон нийтэд зарласан бол цаана нь зарлаагүй ААН-үүд үлдсэн. Учир нь Хөгжлийн банкны нийт чанаргүй зээл 1.6 их наяд төгрөг. Зээл аваад мурьсан эздээр зээлийг нь даруй төлүүлэхгүй бол ирэх оны сүүлээр төлөх  "Самурай" бонд мөн  500 саяын бондын төлбөр гээд нийтдээ 800 сая ам.долларын зээлийг төлж чадахгүйд хүрнэ. Жирийн иргэн 5  сая төгрөгийн зээл  арилжааны банкнаас авлаа гэхэд  хуваарийн дагуу цаг тухайд нь зээлээ төлж  барагдуулдаг атал манайд улстөрчид,  том том бизнесийн бүлэглэлүүд  зээл аваад  хөсөр хаядаг нь хариуцлагын тогтолцоо хангалтгүйгээс  гадна улс төрийн хамгаалалагчидтай байдагтай  шууд холбоотой. 

Харин үүнийг сөрж том том бизнесийн бүлэглэлүүдийн эсрэг хатуу зогсч тэднийг зээлээ төлөхийг шаардан тэмцэж буй Хөгжлийн банкны шинэхэн захирал Н.Мандуулыг хамгаалалтад авахгүй бол түүнд эрсдэл учрахыг үгүйсгэхгүй. Учир нь тэр улс төр , бизнесийн бохир луйврыг зоригтой илчилж улсын мөнгийг буцаан авахын төлөө зоригтой ажиллаж, шахаж байна. Үнэн төрхийг нь хуулсан улстөрчдийн гар хөл, бизнесийн бүлэглэлүүд одоо ууртай байгаа нь тодорхой. Түрүүчээ зарим нь зээлээ төлж эхэлсэн бол зарим нь аргалах арга цаам хайж байна, өнөөх л сурсан зангаараа. 

Нөгөөтэгүүр Н.Мандуул ийм зоригтой дуугарч чадаж байгаа нь тэрбээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар очсноос хойш нэг ч зээл гаргаагүй. Харин өмнөх удирдлагуудын "үйлдвэрлэсэн" чанаргүй  зээлийн эзэдтэй тэр тэмцэж, хатуу, хөтүүг сөрж явна. Түүний энэ тэмцэл тийм ч амар биш байх нь  лавтай.


 Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Н.Мандуулаас өмнө гүйцэтгэх захирлаар таван хүн ажилласан байжээ. Хамгийн эхний захирал Ким Жан Жингийн үед 294 тэрбум төгрөгийн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн зээл гарч, энэ нь Монголбанкны шалгалтаар чанаргүй зээлийн активт орсон байдаг.

 Дараагийн гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат томилогдсон.Түүнийг ажиллаж байх хугацаанд нийтдээ 960 тэрбум төгрөгийн чанаргүй актив Монголбанкны шалгалтаар тогтоогдсон. Н.Мөнхбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.Тэрбээр арилжааны банкинд байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламж хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж Хөгжлийн банкинд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, мөн худалдан авах ажиллагаанаас 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, түүнчлэн албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17,8 сая юань шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон аж. 

Түүний дараа Хөгжлийн банкны захирлаар Б.Батбаяр ажиллаж, тухайн үед 487 тэрбумын, Г.Амартүвшин захирлын үед 33 тэрбумын чанаргүй зээл бий болжээ. Б.Батбаярт холбогдох хэргийг шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн. 

Харин энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй, өмнөх удирдлагуудын олгосон чанаргүй зээлийн эздийн нүүрний арьсыг нь хуулж байна. Одоо л Хөгжлийн банкыг цэлийтэл цэвэрлэх цаг нь ирлээ. Гэвч Хөгжлийн банканд шургасан улс төрийн бохирдолтой тэмцэж буй Н.Мандуулд ард түмнээс өөр хамгаалалт үнэндээ алга.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18