ТАНИЛЦ: Ахмадын тэтгэвэр ИНГЭЖ нэмэгдэнэ

Л.Бямбажав
2022/01/31

Цагаан сараас өмнө ахмадын тэтгэврийг нэмэхтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тэтгэвэр нэмэхэд нийтдээ 637 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ оны төсөвт суусан 260 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хойшлуулж, 50 тэрбум төгрөгийн урсгал зардлыг танаж, мөн 30 тэрбум төгрөгөөр санхүүжих байсан гадны зээл тусламжийг танаж л дээрх эх үүсвэрийг гаргаж буй. Түүнчлэн 217 тэрбум төгрөгөөр эрүүл мэнд, онцгой байдлаас бусад салбарын урсгал зардлыг бууруулахаар тусгажээ.

2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ удаагийн тэтгэврийн нэмэгдэл нь их болон бага тэтгэвэр авдаг ахмадуудад нэмэгдэл өндөр орох бол дундаж  тэтгэвэр авдаг иргэдэд бага тусаж байгаа юм. Үүнийг ч зарим гишүүн хөндөж, тэдний тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг ч гаргасан. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг нийт 385 мянган ахмад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр буюу 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 72 мянган ахмад бий. 

 Тэтгэвэр нэмэгдэхтэй холбоотойгоор иргэдийн сонирхож буй асуултуудын хариултыг багцалбал,

  • Бүрэн тэтгэврийн доод хэмжээ өнөөдөр 350 мянга байгаа бол  500 мянган төгрөг болж нэмэгдэнэ
  • Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.000 төгрөг болж нэмэгдэнэ. 
  • 501 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэгдэж 575 мянган төгрөг болно.
  • 1.5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг бол 15 хувиар буюу 225 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 
  • 499 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэгдэж 573 мянган төгрөг буюу 74 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. 

Өөрөөр хэлбэл 435 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмадууд 15 хувийн нэмэгдэл авна. 



3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:36a9:d84:491b:9298:db13
2024/01/04
0
0
Shall teneg ymaa ingej hvniig huurch yahaw dee
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18