Парламентын "үхмэл" гишүүн

Л.Бямбажав
2022/01/31

2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн Г.Занданшатарын парламентын гишүүд дундаас хамгийн их хэл аманд өртөж, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдаж болзошгүй нөхцөл хангасан гишүүн бол Ц.Анандбазар. 

 УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татан шалгаж  байгаа бөгөөд тэрбээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь цагдаагийн мөрдлөгөөр тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдлүүлэхээр Нийслэлийн прокурын газарт цагдаагийн байгууллагаас хүсэлт хүргүүлсэн тухай tsahiur.mn сайт мэдээлсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газар өнгөрсөн оны аравдугаар сард ирүүлсэн тус хүсэлттэй танилцаад “Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол үйлдэж” цагдаагийн байгууллагад хүргүүлсэн талаар мөн хэвлэлүүд мэдээлж байв.

Улмаар цагдаагийн байгууллага энэхүү хүсэлтэд үндэслэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь бүр эсвэл түр түдгэлзүүлэх саналаа УИХ-ын Ёсзүйн дэд хороо болон холбогдох байнгын хороонд илгээх бөгөөд гишүүнээс түр түдгэлзүүлсэн тохиолдолд хэргийг шалгаж, гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс нь бүрмөсөн эгүүлэн татаж ял оноох  нөхцөл бүрдэх юм.

Түүний хэргийн талаар хэвлэлүүд мэдээлж эхэлснээс хойш  УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд бараг оролцоогүй гэж хэлж болно. Хаа нэг саарал ордонд явж харагдах тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болон УИХ-ын даргын өрөө хавиар эргэлддэг. Хэвлэлийнхэний дуранд өртөхгүйг хичээдэг тул таарвал хамгийн хурдаараа зугтаадаг.

Булганчуудыг төрд төлөөлөх ёстой эрхэм түшээ парламентын үндсэн ажлаа хийхгүй хөдөөгүүр малчдын хотоор бэлэг сэлт тараагаад явж байгаа зураг нь байсхийгээд л цахим орчноор тархдаг.

Хууль, бодлого ярих ажлаа хийж чадахгүй тэрбээр хэзээ "аавын хаалга" татах бол гэсэн айдастай явдаг нь нэг их холуур зөрөхгүй биз ээ. УИХ-ын гишүүн гэх гуншингаас цаашгүй түүнд санаачилсан хууль нэг ч үгүй. Энэ оны төсвийг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Ц.Анандбазар сиймхий ашиглан  Булган аймгийн Хутаг-Өндөр суманд улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Айргийн өргөө барих саналыг оруулж төсвийг нь суулгуулсан. Мөн Богд Зонховагийн хөшөөг 32 тэрбумаар барих  саналыг гаргасан гурван гишүүний нэг нь тэр. Өдгөө төсөвт тодотгол хийж, Айргийн өргөө болон Богд Зонховагийн төсвийг хасахаар болсон. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар УИХ-ын чуулган хуралдаан болон байнгын хороодын хуралдааныг хамгийн их тасалсанд тооцогдоно. Уг нь  хуралдааныг гурав ба түүнээс дээш тасалсан, хоцорсон хугацаа нь ажлын 3 өдрийн цагаас дээш бол Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хурлаар хэлэлцэж хатуу сануулах, олон нийтээс уучлалт гуйлгах зохицуулалт тусгасан. Энэ дүрэм түүнд мөн л үйлчилсэнгүй.

Сануулахад, МАН-ын Хяналтын хороо 2021.05.13-ны өдөр хуралдаж, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ .Өөрөөр хэлбэл, түүнийг хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18