Б.Баттүшиг: Олимпын багийн эхний хувцас алдаатай гарсан тул засуулахаар буцаасан

Л.Бямбажав
2022/01/30

Өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчид маргааш Бээжинг зорих тул  өнөөдөр төрийн далбаагаа гардан авах ёслол болсон.

Ёслолын үеэр өмссөн хувцас дээр Монгол Улсын нэрийг буруу бичсэн байна гэх шүүмжлэл цахим сүлжээнд хүчтэй өрнөөд буй.  Үүнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг  дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Michel&Amazonka компанийн үйлдвэрлэсэн олимпын багийн эхний хувцас алдаатай гарсан тул засуулахаар үйлдвэр рүү буцаагаад байна. Олимпыг зорих багийн хувцас ямар нэг алдаагүй байх болно" гэж жиргэжээ.

Харин "Michel&Amazonka компанийн зүгээс "Michel&Amazonka нь Монгол улсын шигшээ багийн өвлийн олимпод өмсөх хувцас хэрэгслүүдийг хариуцан ажилласан. Уламжлал ёсоор нээлтийн өдөр буюу 2022 оны 2 сарын 4-ны өдөр албан ёсны зураг мэдээлэл тайлбарыг өгдөг билээ. Гэвч олон нийтийн сүлжээнд буруу ташаа ойлгогдохоор зураг мэдээллүүд гарч байгаа тул тамирчдын олимпын үеэр өмсөх хувцас хэрэглэлийн зургийг өнөөдөр урьдчилан нийтэлж байна.

Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Тухайн сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар байгаа болно.
Монгол улсын шигшээ багийн өмсөх ноосон хослолын эцсийн загвар дээрх G үсэг тодорхой болгон зассан харагдаж байгааг хавсаргасан зурагнаас харна уу.
Та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд Michel&Amazonka хамт олны зүгээс хүлцэл өчиж байна.

Түүхий эд, материалын дутагдалтай хүнд үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжин биднийг сонгон хамтран ажилласан МҮОХ-нд талархал илэрхийлэхийн хамт Олимпын багийн хувцас хэрэгслийг урлах хүндэт үүргийг цаашид хичээнгүйлэн үргэлжлүүлэх болно" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18