Байр суурь: Тэд цагаан сараар байтугай, наадмаар ч барилдах эрхгүй

Н.Мижидмаа
2022/01/31

Улсын баяр наадмын үзүүр, түрүү бөхчүүдээс сүүлийн жилүүдэд допинг илэрч, Монголын уламжлалт өв соёлд допингийн асуудал аюул учруулаад байна.

Тодруулбал, саяхан Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаанд  улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар очсон ч бөхчүүд бойкот зарлаж, барилдаан голоосоо цуцлагдсан юм. Эргэн сануулахад, 2020 оны Үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн, улсын аварга Н.Батсуурь, харцага цол хүртсэн Б.Бат-Орших, шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн ч Бөхийн салбар хорооноос тэдний барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэр гаргасан. Харин тэдний барилдах эрх өнгөрсөн долдугаар сард  сэргэж, барилдах эрх нь үүссэн. Гэвч бөхчүүд допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах байтал 11 сараар хассан нь шудрага бус гэж үзэж буй юм. Сар шинийн барилдаанд барилдах бөхчүүд бөхийн холбоонд нэрээ өгсөн ч МҮБХ-ноос улсын аварга Н.Батсуурийг бүртгэхгүй гэх тайлбар өгсөн нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл үүсээд буй асуудалтай холбогдуулан бөхчүүд болон албаныханаас дараах зүйлийг тодрууллаа.

Улсын аварга Ч.Санжаадамба: "Тэд цагаан сараар битгий хэл наадмаар ч барилдах эрхгүй"

Улсын аварга Ч.Санжаадамба: Баяр наадмын комиссын шийдвэрийг бөхчүүд үнэхээр эсэргүүцэж байгаа. Би ч бөх хүнийхээ хувьд эсэргүүцэж байна. Допинг илэрсэн зарим бөхчүүдээ 11 сараар эрхийг нь хасна, заримд нь хоёр жилээр хасна гэх асуудал эрх тэгш санагдахгүй байгаа. Бусад бөхчүүдтэйгээ адилхан тэгш эрхтэй байх хэрэгтэй. Н.Батсуурь, Р.Пүрэвдагва хоёр цагаан сараар битгий хэл наадмаар ч барилдах эрхгүй. 

Улсын харцага Н.Батзаяа: Хууль давсан "журам" гэж байхгүй

Улсын харцага Н.Батзаяа: Гаргасан шийдвэрийг нь дагаж л тэр хоёр бөх зодоглохоор болсон байх. Бөхийн холбооны "журам" гэдэг зүйл бий. Гэхдээ хууль давсан "журам" гэж байхгүй. МҮБХ хоёр жил эрхийг нь хасна гэдэг шийдвэр гаргасан ч  Баяр наадмын комисс нь хуралдаад 11 сар эрхийг нь хасах  шийдвэр гаргасанд нь л бөхчүүд дургүйцээд байгаа. Түүнээс биш тэр хоёр бөхийг занаад, хувийн өш хонзон санасан зүйл байхгүй.  Хуулиараа баяр наадмын үзүүр, түрүүнд барилдсан долоогоос дээш давсан бөхчүүдийн эрхийг 11 сараар хасчихдаг, бөхийн холбоо болохоор допингийн шинжилгээ аваад илэрвэл хоёр жилээр хасчихдаг. Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 11 сар хассанг л эсэргүүцэж байгаа. Авилга авсан хүнийг энэ бага авилга авсан гэж шийтгэдэггүйтэй адил допинг илэрсэн бол адилхан л шийтгэл хүлээдэг зохицуулалттай байх хэрэгтэй. Бүгд эрх тэгш байгаасай. Хууль зүйн яамны Баасандорж тэргүүтэй найман хүн л 11 сараар хасах шийдвэр гаргасан. Монгол төрийн бөх шүү дээ, энэ уламжлалыг ийм аар саархан зүйлээс болж бүү зогсоогоосой. Энэ удаагийн барилдаанд бол би зодоглохоор нэрээ өгсөн байгаа. Би бол хувьдаа хууль зүйн яамны Баасандорж гэдэг нөхөр тэргүүтэй хүмүүс маш буруу шийдвэр гаргасан гэж бодож байна. Үүнээс л болж бөөн асуудал болж байна шүү дээ.

Улсын харцага О.Хангай: Баяр наадмын комиссын хүмүүс нь тайлбар хэлэх хэрэгтэй

Улсын харцага О.Хангай: Баяр наадмын комиссын хүмүүс нь тайлбар хэлэх хэрэгтэй. Би өнгөрсөн хугацаанд хангалттай эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Баяр наадмын комиссоос очиж асуу. 

Харин уг асуудлаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас утсаар тодрууллаа.

Маргааш сар шинийн барилдаан болох уу?

-Болно. Асуудалгүй.

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын нэрсийг бүртгэсэн юм болов уу?

-"Удахгүй манайхаас цагаан сарын барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрсийг оруулна" гээд утсаа таслав.

Сар шинийн барилдаанд зодоглох 270 бөхийн нэрийг МҮБХ-ноос зарлав. Сар шинийн барилдаанд зодоглохоор нэрээ бүртгүүлэх хүсэлт гаргаж,  зодоглоно хэмээн өөрийн цахим хуудастаа мэдэгдсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын нэрс байгаагүй юм. Өөрөөр хэлбэл МҮБХ тэднийг  бүртгэхээс дахин татгалзаж шийдвэрлэжээ.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 18 минутын өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 30 минутын өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 39 минутын өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 17 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 23 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2025/07/05
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04