Н.Батсуурь: Маргааш би барилдана, хууль ёсны дагуу

Л.Бямбажав
2022/01/30

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 01-ны өдөр 14:00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ.

Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэж дуусна. Тэгвэл сар шинийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь барилдах тухайгаа өөрийн цахим хуудснаа мэдэгджээ. Тэрбээр энэ тухай "Маргааш барилдана, хууль ёсны дагуу" гэж бичээд, барилдах тухайгаа  МҮБХ-ны чат руу илэрхийлсэн ч  МҮБХ түүнийг бүртгэх боломжгүй юм байна гэсэн зурвас илгээжээ. 

Түүнийг сар шинийн барилдаанд барилдуулахгүй түүнээс хойшхи барилдаанд барилдах шийдвэрийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан байдаг.

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ.

Шийтгэлийн хугацаа нь дууссан тул тэрбээр  энэ оны нэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдах байсан Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд   барилдах гэсэн боловч бөхчүүд эсэргүүцэж тус барилдаан цуцлагдсан юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18