ЭМЯ: Нийт өвчлөлийн 72 хувийг 11 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

О.Шүрэнцэцэг
2022/01/30

Коронавируст халдварын омикрон хувилбарын эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд амьсгалын замын дээд халдвар буюу томуу томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байна.

Энэ тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэхдээ, “Хоолой хөндүүрлэж өвдөх, аргах, хамар битүүрэх, нус гоожих, хуурай ханиах, халуурах, булчин, үеэр өвдөх шинж голчлон илэрч байна. Хүндэрсэн тохиолдолд хатгааны шинж болох цээжээр өвдөх, амьсгаадах, амьсгалын тоо олшрох, цустай цэр гарах, халуун буурахгүй хэд хоногоор үргэлжлэх  зэрэг шинж илэрч байвал эмчид хандах хэрэгтэй” гэв.

Манай улсад 18 хүртэлх насны 178 мянган хүүхэд коронавирусээр халдварлажээ. Нийт өвчлөлийн 72 хувийг 11 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Эдгээр насныханд халдвар илүү өндөр байгаа учир вакцин болон бусад хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс Цагаан сарын баярын өдрүүдэд бага насны хүүхдийг гадуур олон хүнтэй газраар болон халдварын эрсдэлтэй газраар дагуулж явахгүй байхыг эцэг эхчүүдэд уриаллаа.  

Улсын хэмжээнд 11 084 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 59 мянга гаруй хүн байна. Эдгээр хүмүүс амьсгалын замын хүнд шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэйг мөн зөвлөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 10 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 12 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 13 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 14 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 15 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 16 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22