ЖДҮ-ийн хэргээр ял авсан Г. Солтан улстөрийн хор найруулан казахын ард түмнийг талцуулж байна

Өнөрцэцэг
2022/01/29

Уг нь өнөөдөр улстөржилтөөс хол байж, эв эеэ олоод ажиллачихвал хэн хэндээ хэрэгтэй байгаа юм. Ялангуяа хөдөө орон нутагт хэдхэн иргэдээ талцуулан намчирхаж намнаж байгаа байдал хэрээс хэтэрлээ.

Сав л хийвэл нам, сиймхий л гарвал албан тушаалын өрсөлдөөн өрнөж байна.
Ялангуяа алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт улстөржсөн хийрхэл, өс хонзон газар авчээ. Эдүгээгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Д.Бауыржаныг намнах гэсэн бүтэн бүлэглэл бүх сувгаар ажиллаж байна.
Түүний тухай төлбөртэй хилс мэдээлэл цуварч, араас нь намын гишүүдээ талцуулан тэмцэлдүүлж эхэлжээ.
Энэ тэмцлийг саяхан ЖДҮ-гийн хэргээр ял эдлээд гарч ирсэн УИХ-ын гишүүн асан Г.Солтан толгойлон бужигнуулж байгаа гэнэ.
Тэрбээр Улаанбаатар хотод насаараа амьдарч ирсэн агаад улстөрийн сонгуулиар л Өлгийг зорьж, улстөр хийж, улмаар Баян-Өлгий аймгаас УИХ-д нэр дэвшин сонгогдож байсан.
Тэрбээр өмч хувьчлалын үеэр Шаазангийн үйлдвэрийг хувьчилж, хөрөнгө мөнгөтэй болох эхлэлээ тавьсан. Монгол Улсад байсан ганц Шаазангийн үйлдвэр түүний гараар ороод дууссан түүхтэй юм.
2012 онд орон нутгийн сонгуульд Баян-Өлгий аймаг ялагдсан хүндхэн үе байв. Яг энэ үед тэрбээр улстөрийн ашиг хонжооны нүүдлээ эхэлж, сэтгэл санаа гундуухан байсан намын гишүүдэд мөнгө тарааж, тун удалгүй аймгийн намын хорооны дарга болжээ.
Намын хорооны гишүүдэд Г. Солтан бурхан мэт шүтэгдэж, түүнээс сайн хүнгүй мэт сэтгэгдлийг төрүүлж чадсан байна. Тэгээд 2016 оны сонгуульд тус аймгаас нэр дэвших эрх олж авах санаагаа ийнхүү гүйцэлдүүлсэн билээ.
Гэхдээ эдүгээгийн УИХ-ын гишүүн Т. Аубакир аймгийн НАМЗХ-ны даргаар ажиллаж, нутаг орондоо чамгүй нэр хүндтэй учраас 2016 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэгдэж байжээ. Гэвч Г. Солтан түүнийг намаас хөөх хүртэл арга хэмжээ авна хэмээн сүрдүүлэн, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үүдэнд зодоон цохион болж, шуугиан тарьсны эцэст Г. Солтан нэр дэвшсэн. Бас сонгогдсон юм.
Уг нь Г. Солтан, Т. Аубакир хоёр ах дүүсийн хүүхдүүд боловч, улстөрийн өрсөлдөөнд өстөн дайсан болсон түүх энэ.
Түүний дараа 2016 оны сонгуульд Баян- Өлгий аймаг орон нутгийн сонгуульд олонхи болж, Д.Бауыржаныг ИТХ-ын даргад, Х. Гылымханыг Засаг даргад нэр дэвшүүлсэн байна. Гэвч Г. Солтан өөрийн хүргэн Х. Жанузакыг ИТХ-ын даргад нэр дэвшүүлэн АН-тай хавсайдан тэмцсэн байна. Энэ сонгуулиар МАН 22 суудал авч олонхи болж, АН 17 суудалтай цөөнх болсон байв.
Ингээд Д.Бауыржан болон Г. Солтаны хүргэн Х. Жанузак хоёр өрсөлдөн ганцхан хүний саналаар Д.Бауыржан ялж, ИТХ-ын дарга болжээ.
Г. Солтаны хүргэн хүүгээ ИТХ-ын дарга болгох тэмцэл ганц саналаар ялагджээ. Улмаар жилийн дараахан нь бас л Өлгийд ирж Засаг дарга А.Гылымханыг огцруулах улстөр өрнүүллээ. Тэрбээр А. Гылымханыг улстөрийн явуулга хийгээд бүүр унагаачихжээ. Айхтар нөхөр шүү.
МАН-ын удирдлага тэр чигээрээ анхаарал хандуулан МАН-ын нэр хүндийг унагааж буй үйл ажиллагааг буруушааж, дахин Засаг даргыг байранд нь тавьж байсан. Ингэж Г. Солтаны улстөрийн хор найруулалт намжиж, Баян- Өлгий аймгийн намын хороо эв эеэ хичээж, 2020 оны УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуульд удаа дараагийн ялалтыг авчирсан юм.
Тэрбээр удалгүй ЖДҮ-ийн зээлийн сангаас 950 сая төгрөгийг “Монгол шаазан” компанийн нэр дээр гаргуулан авчээ. Энэхүү зээлийг авахын тулд бусдыг хахуульдаж, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож 3 жилийн хорих ял авсан юм.
Энэ хойгуур Т.Аубакир саадгүйгээр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн байна. Хэрэв Г. Солтан ял эдэлж яваагүй бол Т. Аубакир хүндхэн өрсөлдөгчтэй учрах байсан нь гарцаагүй.
Г. Солтан эрхэм Ерөнхийлөгч асан Х. Баттулгын өршөөлөөр суллагдаж гарав. Х.Баттулгын хайр энэрлийг хүртсэн тэрбээр МАН-д өширхөж, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн эсрэг улайм цайм ажилласныг өлгийчүүд бэлхнээ харж, шогширсон ажээ.
Оны өмнөхөн болсон МАН-ын 30 дугаар Их хурлаар намын шинэчлэлийг эрхэмлэж, намын дарга Д.Бауыржан залуу үеэ дэмжихээс гадна удаа дараагийн сонгуульд идэвхтэй ажилласан намын гишүүдээ дэмжин намын Бага хурлын гишүүнд нэр дэвшүүлэн сонгожээ. Гэтэл намын нэрээр олон жил өндөр албан тушаал хашиж, УИХ-ын гишүүн, сайд дарга хийж явсан эрхмүүд аймгийн намын дарга Д.Бауыржаны эсрэг зогсох нь тэр.
Эрхэм Г. Солтан ч бас өөрийн хүрээлэл болон дүү Ибирайгаа намын Бага хурлын гишүүн болгож чадсангүй. Түүний дүү Г. Ибирай хотод суурьшин амьдардаг, олон хүний ачаар гайгүй албан тушаал насаараа хашиж яваа хүн ажээ.
Ибирай бол эрээ цээргүй нөхөр. УИХ-ын гишүүн Х.Бадылханы охинтой тооцоотой гэрлэж, хадам аавынхаа ачаар төрийн байгууллагуудад дундаас дээш албан тушаалуудыг ар араас нь хашсаар ирсэн. Хожим Х.Бадылханы охиноос салсан байдаг.
Нутгийн олон ярихдаа охинтой биш аавтай “ гэрлэж” ашгаа хүртээд орхиж явсан гэдэг. Олны яриа оргүй биш.
Баян-Өлгийн ард түмнийхээ дунд амьдардаггүй, нүүдлийн шувуу мэт сонгуулиас сонгуулийн хооронд гүйж ирдэг хүмүүсийг аймгийн намын хорооны нэрээр сонгуульт албан тушаал нэр дэвшүүлэхгүй гэсэн намын даргын бодлого тэдэнд таалагдсангүй. Тиймээс Г. Солтаны багт “ гомдогсод” элсжээ. Одоо Г. Солтаны улстөрийн явуулга хүч нэмэгдэж, намын Бага хурлын гишүүн болоогүйдээ хорсол тээсэн хуучин нөхдүүд нэг бүлэглэл болоод байна. Тэд нь хэн нь хэн бэ гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз.
Г. Солтан Баян-Өлгийн аймгийн намын хорооны хуралдаан зарлагдах үетэй зэрэгцэн өөрийн төрсөн дүү Г. Ибирайг намын даргад өрсөлдүүлэхээр бужигнуулж байна. Г. Ибирай бол Г. Солтаны нэр нөлөөгөө эргэн олж авах гэсэн гар хөлийн үзүүрийн хүүхэлдэй юм. Энэ хуралдаан ирэх хоёрдугаар сард болно.
Өөрөөр хэлбэл, одоогийн намын дарга Д.Бауыржаныг унагаж, улмаар Засаг төрийн тогтворгүй байдлыг буй болгохын тулд улайран зүтгэж эхэлжээ.
Иргэдийг овог отгоор нь талцуулан хувааж, мөнгө тарааж эхэлсэн байна.
Өнөөдөр тус аймаг улстөржилтөөс ангид байж, цар тахлын дараах хүнд үеэ хэрхэн даван туулах хийгээд аймаг орон нутгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.
Намын дарга, Засаг даргаа солих, халах асуудал цагаа олсон үйлдэл хэрхэвч биш.
Өнөөдөр Баян-Өлгий аймагт МАН олонхи болчихсон атлаа нам дотроо хөлөө жийлцэн тэмцэлдэж байгаа нь гутармаар. Мөн хэсэг хүмүүсийн бусармаг үйлдэл улс орон даяар казахын ард түмний нэр нүүрийг барж байна даа.
МАН-ын удирдлага чихгүй, нүдгүй байна гэж үгүй. Ямар нэгэн арга хэмжээ авч, намынхаа эв нэгдлийг хангахад анхаарах цаг болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 4 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 19 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 22 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23