Ж.Бат-Эрдэнэ: Өмнө нь зээлгүй ахмадыг ялгаварлаж байсан шиг хандаж болохгүй шүү

Л.Бямбажав
2022/01/28

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэв. 

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Миний хувьд Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайд байхад саналаа хэлж байсан.Төрийн ажлын залгамж халаагаар орж ирж байгаа ажил гэж харж байна. Бид тэтгэврийн зөрүү арилгаж, доод хэмжээг 500 болгоно гэж ярьж байсан. Өнөөдөр бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн. Инфляци нэмэгдэж байна, цаашдаа ч өргөн хэрэглээний үнэ өсөх нөхцөл байдал бүрдчихлээ. Энэ үед 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 200 мянган ахмад энэ мөнгөөр амьдрахгүй. Тиймээс нэмэгдүүлэх нь зөв. Харин цаашдаа бодлого дээрээ анхаарах хэрэгтэй.Тэтгэврийн зээлийг тэглэсэн ч тухайн үедээ зээл аваагүй иргэдээ хохино гэсэн байдлаар орхисон тохиолдол бий. Энэ мэт алдаагаа давтаж болохгүй. 500 мянган төгрөгөөс дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирлээ.  Нийт тэтгэврийн ахмадын маань 80 хувь нь 500 мянган төгрөгийн тэтгэвэр авахаар болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18