УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төрийн нэг ч компани шинээр байгуулахгүй байх санаачилга гаргалаа

Л.Бямбажав
2022/01/28

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж,  тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Үүнд нийтдээ 637 тэрбум төгрөг шаардлагатай юм. 

Тэтгэврийг нэмэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Төрийн нэг ч компани нэмж шинээр байгуулахгүй байх" санаачилгыг гаргав. 

Тэрбээр энэ тухай "Зүүн төвийн үзэл баримтлалтай манай намын хувьд нийгмийн баримжаатай бодлогыг барьж ирсэн. Энэ ч үүднээс тэтгэврийн доод хэмжээг нэмэх асуудлыг оруулж ирж байна. Нийгмийн баримжаатай бодлогыг цаашид үргэлжлүүлэхийн тулд бид хэд хэдэн зүйлд анхаарах шаардлагатай. Эдийн засгийн өсөлт, бодит баялгийн үйлдвэрлэл, баялгийн хуримтлал хэрэгтэй. Баялгийн өсөлт, эдийн засгийн өсөлтгүй бол нийгмийн халамжийг өсгөх боломжгүй. Тодорхой бодлогын зүйлс яримаар байна. 

ДНБ-д хувийн салбарын эзлэх байр суурийг ганхахгүйгээр баталгаажуулах ёстой. Өнөөдөр ДНБ-нд хувийн салбарын эзэлж буй хувь хэмжээ хэд байна вэ. Төрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ хавьгүй их болсон байна. Чөлөөт зах зээлийн эдийн засаг биш болчихсон. Төрийн удирдлагатай төрийн компаниудын эдийн засагтай  болчихсон байгаа шүү. Энэ бодлого цаашаа үргэлжлээд явбал хулгай, дээрэм, авлига зогсохгүй. Хүмүүсийн гарыг тайраад ч арын эгнээний хулгайчид гарч ирнэ.Энэ танхимд бид бодлогын том өөрчлөлтүүдийг ярих ёстой. Буруу зүйл хийсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой.Хүлээлгээд хүлээлгээд араас нь дараагийн хулгайчид нь гарч ирдэг. Эдийн засгийн бодлогыг өөрчлөж чадвал төрийн ухаалаг бодлого болно. ДНБ-ний 80 хувийг хувийн салбар үйлдвэрлэдэг гэж гэнэн бодсоор байна. Энэ тоо өөрчлөгдөж, төр дийлэнхийг нь эзэлж байна. Ерөнхий сайдаа, үүнийг л өөрчлөөрэй. Төрийн нэг ч компани нэмж шинээр байгуулахгүй байх санаачилга гаргаж байна" гэлээ. 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18