Л.Оюун-Эрдэнэ: Цастай, хүйтэн шөнө машин бариад явж байгаа мэт тийм л мэдрэмжээр нэг жил ажиллалаа

Л.Бямбажав
2022/01/28

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар төсөвт тодотгол хийх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Өнөөдөр би Ерөнхий сайдаар ажиллаж эхлээд яг нэг жил болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх талаар дэмжиж ирсэн УИХ-ын гишүүддээ талархаж байгаагаа илэрхийлье. Эдийн засаг -5.3 хувь руу буурсан ийм цаг үе байсан. Тухайн үед вакцин ч байхгүй цаг үе байсан. 230 мянга гаруй ажлын байр бодитоор эрсдэлд орсон хүндхэн цаг үе байсан. Нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй амжилтад хүрсэн. -5.3 хувь руу орсон эдийн засаг гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувь руу орж, ирэх жил 4 хувь руу орох төлөвтэй байна. Оюутолгой төсөл урагшилж, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж өнөөдөр бид тэтгэвэр нэмэх асуудлыг ярих цаг  нь бүрдэж байна. Үүнд иргэд маань вакциндаа идэвхтэй хамрагдсаны үр дүн. Ингэж байж бид хатуу хөл хорио тавилгүйгээр эдийн засгаа сэргээж байна. Төсөөлж хэлбэл, цастай, мөстэй  хүйтэн шөнө машин бариад явж байгаа мэт тийм л мэдрэмжээр 365 хоног өнгөрлөө. Одоо ирэх хавар том төслүүдээ хөдөлгөх ёстой. УИХ-аас Оюутолгойн төслийг үр өгөөжийг нэмэгдүүлэхэд том дэмжлэг үзүүлсэн. Боомтуудын сэргэлийг сайжруулахтай холбоотой асуудлууд үлдсэн. Үүнд Хөгжлийн банкны дэмжлэг хэрэгтэй" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18