Г.Амартүвшин: Хөгжлийн банкнаас олгосон зээлд улс төрчдийн нөлөө байсныг үгүйсгэхгүй

Н.Мижидмаа
2022/01/28

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2019 онд  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар зургаан сарын хугацаанд ажилласан. Тухайн үед өөрийн найзууд болох одоогийн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэгддэг. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын жагсаалтыг удаалж буй уг зээлийн талаар түүнээс тодруулахад, “Намайг захирлаар ажиллаж байхад зээл олгогдоогүй, 2019 оны 12 дугаар сарын 31-нд ажлаа өгсний дараа зээл нь гарсан юм байналээ, энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна” гэсэн юм. Мөн тэрээр уг зээлийг олгоход нөлөөлөөгүй гэлээ. 

Харин өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй Хөгжлийн банкны найдваргүй зээлийн цаана улс төрчдийн нөлөө байсан эсэхийг үгүйсгэсэнгүй. Тэрээр “Хөгжлийн банкны зээл олголтод улс төрчдийн нөлөө байсан байх” гэж хариулсан юм. 

Г.Амартүвшин: Би арилжааны банкны захирал байсан бол олгохооргүй зээлүүд байсан 

Г.Амартүвшин нь 2014-2019 онд Хас банкны ерөнхий захирлаар, 2019 онд Хөгжлийн банкны захирлаар тус тус ажиллаж байсан. Олон жил банк санхүүгийн салбарт ажиллаж ирсэн хүний хувьд Хөгжлийн банкны олгосон зээлүүдэд Арилжааны банкны захирлын зүгээс олгохооргүй зээлүүд их байсныг хэллээ. Барьцаа хөрөнгийн тухайд ямар ч эрсдлийг тооцоолоогүй зээл олгосон байсныг хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 29 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19