Б.Пүрэвдорж: Ахмадууд уулзаад ярих гол зүйл нь Ерөнхийлөгчидөө баярлалаа гэнэ, гэтэл УИХ юу хийх вэ

Л.Бямбажав
2022/01/28

Төсөвт тодотгол хийж,  2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Уг төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

- "Сөрөг хүчин өнгөрсөн хоёр жилийн туршид  тэтгэврийг нэмэх, зөрүүг арилгах талаар  байнга үг хэлж, дөрвөн хууль өргөн барьсан. Эдийн засгийн энэ хүнд үед тэтгэврийн ахмадуудын амьдрал үнэхээр хүнд байна. Сөрөг хүчний хийж байгаа тэмцэл дээр Ерөнхийлөгч санаачлагатай байж, Засгийн газар шуурхай чиглэл өгсний дагуу ээлжит бус чуулган хуралдаж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад талархал илэрхийлье. Ахмадууд цуглаад ярих гол зүйл нь одоо Ерөнхийлөгч санаачлага гаргаад тэтгэвэр нэмлээ Ерөнхийлөгчидөө баярлалаа гэж ярина. Гэтэл УИХ юу хийх вэ. УИХ тэтгэврийг бага тогтоож байгаа үндсэн шалтгаануудыг арилгах ёстой. Тухайлбал, хамтын тэтгэврийн тухай хууль. 

Төсвийн зарлагын хяналтын  дэд хорооны даргын хувьд төсвийн хуулийг хэлэлцэх үеэр хэд хэдэн санал гаргаж байсан. Нийтдээ 290 төсөл, арга хэмжээг царцаах юм бол 575 тэрбум төгрөг гарч ирэх боломжтой байгаа. Хэлэлцүүлгийн үеэр үүнийг хасаад 575 тэрбумыг  нэмээд өгчихье. Өнгөрсөн жил эдийн засаг хүндрэлтэй байсан ч гэлээ  нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх орлого 24 хувиар өссөн байна. 735 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Энэ бол амжилт. Өнөөдөр 400 мянга гаруй иргэн тэтгэвэр авч байна.Нийгмийн даатгалын сангийн 24 хувийн нэмэгдэл буюу 724 тэрбумыг нэмэх саналтай байна. Зарим хөрөнгө оруулалтуудыг зоригтой хасаад явъя" гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18