Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно

Л.Бямбажав
2022/01/28

УИХ-ын ээлжит бус чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д танилцууллаа. 

Төсөвт тодотгол хийж, зарим зардлыг танах замаар тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохоор Засгийн газраас  шийдвэрлэсэн. 

Ерөнхий сайд энэ тухай хэлэхдээ тэрбээр "Ерөнхийлөгч ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэл өгсөний дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэлж төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж байна.Төсвийн тодотголын хүрээнд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг өсгөж, 500 мянгаас дээш тэтгэвэртэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнийг тогтворжуулахтай холбогдуулан  зарим багц арга хэмжээнүүдийг тусгалаа. Төсвийн тэвчиж болох зардлыг танах шаардагдах эс үүсвэрийг нэмэгдүүлэхээр боллоо. Ингэснээр төсвийн орлого буурахгүй. Цар тахал хүн төрөлхтөнд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчирч дэлхийн эдийн засгийн амаргүй сорилт үргэлжилсээр байна.  Цар тахлын хүнд үед  Засгийн газраас хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, цахилгаан, дулаан, тог цахилгааны төлбөрийг төрөөс төлөхөд 4.4 их наяд төгрөгийг зарцуулж, 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлснээр 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцинжуулалтыг цаг алдалгүй зохион байгуулж  өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66.7 хувь нь бүрэн тунд, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь гурав дахь тунд, 78 мянга орчим иргэн нэмэлт тунд  хамрагдаад байна. Ингэснээр хатуу хөл хорихгүйгээр эдийн засгаа суурь шат дараатайгаар хөгжүүлэх боломж бүрдсэн. 

Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дахь эдийн засгийн бодлого хэрэгжих эхний шанг татлаа. Хөрөнгө оруулалагчдад мөн эерэг мэдээлэл түгсэн. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Цар тахлын хүндрэлээс үүдэн хилийн боомтууд бүрэн нээгдээгүй төдийгүй олон улсын ачаа тээвэр эрс удааширсан хямралт нөхцөл байдал цаашид дэлхий даяар хэр удаан хугацаанд үргэлжлэхийг бүрэн тооцох боломжгүй, цар тахлын хувилбар ч хэдэн удаа хувьсан өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.  

Гэхдээ цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн хамгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг Засгийн газар хүлээн авч, энэхүү шийдвэрийг гаргалаа.

2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээгдсэн төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг хэмээн үзэж байна.

Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18