Г.Занданшатар: Ахмадууддаа ач санасан шийдвэр гаргах нь төрийн түшээд бидний үүрэг

Л.Бямбажав
2022/01/28

Ахмадын тэтгэврийг нэмэх цаг үеийн асуудалтай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.01.28/ эхэллээ. Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд тодорхой шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Монголчууд азай буурал ахмадууд, асран дэмжих шаардлагатай ахан дүүсээ ачлан энэрдэг. Сар шинийн баяраар тэдэндээ хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай ард түмэн. Энэхүү уламжлалаа бодож 2022 оны төсөвт тодотгол хийж, хөрөнгө оруулалтын зарим зардлаа танах замаар эх үүсвэр бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, хуулийн төслийг өргөн барилаа. Монголын төр үхэр жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байсан бол бар жилийн босгон дээр тэтгэврийг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байна. Усан бар жил Монголчуудын хувьд шинэ сэргэлийн он байх болно. Энэхүү шинэ гарааны эхэнд ахмадууддаа ач санасан  шийдвэр гаргах нь түмнээ төлөөлсөн төрийн түшээд бидний үүрэг басхүү бэлэг дэмбэрэл шингэсэн үйл явдал болно. 

Цагаан сарын босгон дээр Оюутолгой ордын ашиглалтыг Монгол Улсын эрх ашигт хангуулах тухай УИХ-ын тогтоол хэрэгжиж, тус ордын Монголын талын 34 хувьд оногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцлахаар шийдвэрлэлээ. Мөн гүнийн уурхайн бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Гүнийн уурхай бүрэн ашиглалтад орох хүртэлх зардлыг Рио-Тинто хариуцахаар боллоо. 2023 онд гүнийн уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд орох өндөр технологийн уурхайтай болж эдийн засагт үзүүлэх нөлөө гурав дахин нэмэгдэнэ. Энэ мэт улсаа өөд татаж, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр засгийн бодлого урагштай байгаад сэтгэл минь таатай байна" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18