АТГ-аас Хөгжлийн банкны Б.Батбаяр нарын албан тушаалтнуудыг яллагдагчаар татан шалгаж байна

М.Төгөлдөр
Өчигдөр

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэг, үйлдлийг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэн, улмаар зарим хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа билээ.

Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөрүүдэд зээл олгох явцад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт зэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба тэдгээрээс 8 санхүүжилтийн явцад гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Б, УИХ-ын гишүүн асан Г нарт холбогдох албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж улсад 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М, ТУЗ-ийн дарга Ш, тус зөвлөлийн гишүүн О нарт холбогдох албан тушаалын эрх мэдлээ урвуулж улсад 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, тус банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй иргэн Б, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтан Г, албаны эрх мэдлээ урвуулан албан тушаалтныг дарамталж хамаарал бүхий этгээддээ давуу байдал үзүүлсэн Б, зээл олгосны хариуд бусдаас хахууль авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Э нарын хүмүүсийг яллагдагчаар татаж хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн юм.   

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банканд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авах ажлыг зохион байгуулж, хууль бус тогтоол гаргуулснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр буюу 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, Хөгжлийн банканд 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Түүнчлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17.8 сая юань шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг мөрдөн шалгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр, мөн тус банкны нэр бүхий 6 албан тушаалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 16 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 17 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 17 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 22 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27