Манай улсад 174 хөлөг онгоц бүртгэлтэй байна

М.Төгөлдөр
2022/01/28

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Далайн захиргаанд ажиллав. Уулзалтын эхэнд Далайн захиргааны дарга Б.Биндэръяа далайн захиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Манай улсад 174 хөлөг онгоц бүртгэлтэй. Газрын үйл ажиллагааг сайжруулах чиглэлийн хүрээнд Олон улсын Далайн байгууллагатай хамтран далайн тээврийн бодлогын талаар сургалт авахаар хүсэлт гаргасан. Хэрэв дэмжигдвэл 2022 оны зургаадугаар сард сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн бидний зүгээс боомттой холбоотой судалгаа олон удаа хийдэг. Манай улс БНХАУ-тай долоо,  ОХУ-тай таван боомтоор далайн хэлэлцээр хийсэн тул экспорт, импортын бараа солилцох эрхтэй.  Бид Тяньжин боомтоос бусдыг нь  ашиглах бололцоог судлан, ажиллаж байна. Үүнийг өөрчлөх  гаргалгаа нь хуурай замын боомттой болох. Хэрэгжүүлэхийн тулд хуурай боомттой болох эрхзүйн орчин, гаргалгааг холбогдох газар бүр хамтран гаргах нь чухал болоод байгаа юм” гэв.

Сайд Л.Халтар “Монгол Улсын Засгийн газрын байгуулсан хөрш орнууд хоорондын гэрээ хэлэлцээрт тусгагдсан 12 боомт бий. БНХАУ-ын боомтуудыг манай улсын экспорт, импортын ачаанд хэрхэн ашиглах талаар зайлшгүй судлах хэрэгтэй. Бидний ашиглаж буй нь ганц Тяньжин боомт. Цаашид бусад боомтуудыг ашиглах, хамтран ажиллах талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоотой хамтран санал боловсруулж ажиллаарай. Экспорт, импортын компаниуд мэдээллээр дутмаг байдаг нь хамтран ажиллахад бэрхшээлтэй болдог. Тэднийг мэдээллээр хангаж, уялдаа холбоотой ажиллах ёстой. Монголын нүүрс гуравдагч зах зээл рүү гарахад алс дорнодын боомтуудыг хэрхэн ашиглах талаар судлах, Засгийн газрын хуралдаанаар хуурай боомт байгуулах эрх зүйн боломжийг судлан  хэлэлцүүлэг хийх бэлтгэлийг хангаж ажиллаарай” гэв. Мөн тэрээр, урин дулаан цаг ирэхээр иргэд ихэвчлэн гол, нуурын ойролцоо амардаг. Иргэд Далайн захиргаанд бүртгэлгүй жижиг завинд хүчин чадлаасаа давсан том мотор тавьж эсвэл чанарын шаардлага хангахгүй хийлдэг завь ашигласнаас усанд осолдох тохиолдол гардаг. Тийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Хөвсгөл нуурын эрэгт өмнөх жилүүдэд баригдсан усан замын тээврийн хэрэгслийн таван зогсоолын өмчлөгч, эзэмшигчийг тодорхой болгох, ашиглалт хамгаалалт аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18