Шаардлага хангаагүй албан тушаалтны томилгоог хүчингүй болгох үйл явц үе шаттай явагдаж байна

М.Төгөлдөр
2022/01/28

Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг төрийн албанд гаргахаас урьдчилан сэргийлж, авлигын индекс, хүнд суртлыг бууруулах талаар явуулж буй олон талын үйл ажиллагааны нэг нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолын хэрэгжилт байдаг.

Иргэдэд төрийн алба хаах адил тэгш боломж олгохын зэрэгцээ төрийн албанд мерит зарчмыг баримтлан томилгоо хийснээр өсөлт, бүтээмж, үр дүн, гүйцэтгэлд суурилсан сайн засаглал бүрдүүлэх зорилтод дээрх шийдвэр бүхэлдээ чиглэгдсэн.

Төрийн албаны томилгоо, түүний дотор Ковидын үед гаргасан томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрүүдийг судлан шалгаж, хуульд заасан шаардлага хангаагүй албан тушаалтны томилгоог хүчингүй болгох үйл явц уг ажлын хүрээнд үе шаттай явагдаж байна.

Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын явц байдал, хэрэгжилтийн мэдээлэл тайланг нэгтгэн ирүүлэх асуудлаар яам, агентлаг, Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим төрийн байгууллагын Тамгын газар, Захиргаа, удирдлагын газар, хэлтсийн удирдлага, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудыг оролцуулсан цахим уулзалт болсон байна.

Тогтоолын хэрэгжилт эрчимтэй явагдаж, иргэд, олон нийтийн дэмжлэг хүлээж байгааг тэмдэглээд үр дүнг хугацаанд нь дүгнэх шаардлагатай байгааг чиглэл болгосон байна. Түүнчлэн 411 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл, тодорхой аргачлал, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгөв.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой баримт бичгийг энд дарж үзнэ үү.

Тогтоолын хэрэгжилтийн нэгдсэн мэдээ ирүүлэх хүснэгт-1

Тогтоолын хэрэгжилтийн нэгдсэн мэдээ ирүүлэх хүснэгт-2


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18