Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхөөс нь чөлөөллөө

Н.Мижидмаа
2022/01/26

Сэтгүүлчийг заналхийлсэн Ё.Отгонбаярыг МАН-ын даргын ахлах зөвлөхийн ажлаас чөлөөлжээ. Тэрбээр өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд нь намын дүрмэндээ зааснаар түүнийг чөлөөлсөн байна. Ё.Отгонбаяр нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр 2021  оны 10 дугаар сард томилогдсон билээ. 

Эргэн сануулахад Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар бид цуврал болгон мэдээлж байгаа билээ.  БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг мэдээллэсэн. Үүний хариуд Ё.Отгонбаяр нь “Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу?” гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд байсан юм. Тэрбээр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүлсэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгээд байгаа билээ. Уг захидалд “Та хоёроос болж салж байна, чамайг олж ална. Миний амьдралыг алсан бол хариугаа авна. Заригтай чинь хамт ална. Үнэн хорсож байна. Нэгэнт тануус тэгж байгаан бол алалцана” хэмээн сэтгүүлчдийн амь насанд заналхийлээд байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 22 минутын өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 1 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 3 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 4 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 5 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 6 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 6 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 7 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 8 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 8 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр