Н.Өнөрцэцэг: "Уучлахгүй Ё.Отгонбаяраа, зээлээ төл"

Н.Мижидмаа
2022/01/26

Улстөрийн өндөр албанд ажилладаг сайд асан Сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн асуудлаар Сэтгүүлчид мэдээлэл хийлээ.
Сэтгүүлч, Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг: "Уучлахгүй Ё.Отгонбаяраа, зээлээ төл"

"Зариг.мн сайт Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөлтөө хийгээгүй компаниудын баримтыг цувралаар мэдээллэсэн. Хамгийн сүүлд БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хувьцаа эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Ё.Отгонбаяр сайд хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт Нүүдэлчин групп Мондулаан трэйд ХХК гэдгийг тусгасан байдаг. Нүүдэлчин группийг сайд асан Ё.Отгонбаярын эхнэр Шүхэртын Батнасан гэдэг эмэгтэй эзэмшдэг. Сайд асан энэ баримтаа өөрөө үгүйсгэдэггүй. Би 2018 онд энэ хүнтэй гэрлэсэн өөрөө албан ёсны твиттер хуудастаа мэдээлсэн. Энэ компани 2018 онд Хөгжлийн банкнаас зээл аваад одоог хүртэл төлөөгүй байгаа. Ердөө л ийм мэдээллийг сэтгүүлчийн зүгээс гаргаж тавьсан. Сэтгүүлч У.Оргилмаагийн хувьд манай гаргасан мэдээллийг /retweet/ хийгээд дор нь энэ компани бол Мондулаан компанитай холбоотой гэдэг мэдээллийг бичсэн. Харин сайд асан Ё.Отгонбаяр заналхийлсэн ийм үйлдэл гаргасан. Сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа маш олон дарамтад ордог. Энэ бүхнээ тоочоод байдаггүй.Харин энэ удаа амь насанд заналхийлсэн учраас олон нийтэд хандаж байгаа юм.  Өглөө сайд асан Ё.Отгонбаяр над руу чатаар "Ах нь бухимдсандаа ёс зүйгүй үг хэлжээ. Ахыгаа уучлаарай" гэх зүйлийг бичсэн. Миний хувьд "Үгүй, уучлахгүй". Хамаатан садныхаа хүнийг  заналхийлчихээд уучлалт гуйж байгаа биш.Хэрэв үнэхээр уучлалт гуйж байгаа бол Хөгжлийн банкнаас авсан 17.7 тэрбумынхаа зээлээ төл. Бид энэ хүний гэр бүлийн амьдрал руу шургаагүй, Ё.Отгонбаярын гэр бүл Хөгжлийн банк руу өөрсдөө орчихсон. "



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 29 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19