МСНЭ: Сэтгүүлч, нийтлэгчдийн амь насыг хамгаалахын төлөө шаардлагатай бол тэмцлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна

О.Шүрэнцэцэг
2022/01/26

МЭДЭГДЭЛ

Улс төрийн эрх мэдэл болон төрийн шийдвэр гаргах түвшний мэдээлэлд ойр давуу талаа ашиглан Засгийн газрын банк болох Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч улмаар тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улс төрч, бизнесмен, компаниудын талаарх баримт, мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж буй нь хэвлэлийн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхагласан чөлөөт хэвлэл бүхий улс оронд зүй ёсны үйл явдал билээ.

Улс орон, нийтийн эрх ашгийг ноцтой хөндсөн дээрх сэдвээр бичиж, нийтэлж, сурвалжилж, олон нийтэд түгээн дэлгэж буй хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд болон сэтгүүлч, нийтлэлчдийг үүнийх нь төлөө төрийн сайд асан Ё.Отгонбаяр айлган сүрдүүлж, амь насыг нь заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс эрс эсэргүүцэж байна.

Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэмт хэргийг “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн…” бол ял шийтгэлтэй байхаар тодорхой зүйлчилсэн байх тул Ё.Отгонбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, цагдаагийн байгууллага шалгахыг шаардах, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл бүх талын өмгөөллийн болон тэмцлийн арга хэмжээ авахаа илэрхийлж байна.

Улс төрийн эрх мэдлийг нийтийн эрх ашгийн эсрэг урвуулан ашигладаг аливаа үйлдлийн эсрэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүй ёсны дуу хоолой, үзэл бодол, мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, цаашлаад сэтгүүлч, нийтлэгчдийн амь насыг хамгаалахын төлөө шаардлагатай бол тэмцлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 10 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 12 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 13 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 15 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 15 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 17 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22