Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг ална гэж сүрдүүлсэндээ уучлалт гуйлаа, харин сэтгүүлчид юу хэлэв?

Н.Мижидмаа
2022/01/26

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар бид цуврал болгон мэдээлж байгаа билээ.  БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг мэдээллэсэн. Үүний хариуд Ё.Отгонбаяр нь “Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу?” гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд байсан юм.

Тэрбээр өчигдөр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүлсэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгээд байгаа билээ. Уг захидалд “Та хоёроос болж салж байна, чамайг олж ална. Миний амьдралыг алсан бол хариугаа авна. Заригтай чинь хамт ална. Үнэн хорсож байна. Нэгэнт тануус тэгж байгаан бол алалцана” хэмээн сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн.

Тэгвэл Сайд асан Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудаснаа "Өчигдөр бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу" гэжээ.

Харин энэхүү жиргээний хариуд хоёр сэтгүүлч байр сууриа илэрхийлжээ.

 Сэтгүүлч Н.Өнөрцэцэг  "Эхнэрийн хувь эзэмшдэг компаниараа Хөгжлийн банкнаас авсан 17,7 тэрбум төгрөгөө төлчих. Улсыг хохиролгүй болгочих. Наад мөнгө чинь тэр чигтээ эргээд төлөх зээл. 17 тэрбум аймар их, бүр асар их мөнгө шүү. Тэгвэл УУЧЛАЯ.Алахаа больсонд баярлалаа" хэмээн жиргэжээ.

Сэтгүүлч У.Оргилмаа  "Би таныг уучлах юм уу? Та намайг алахаа больж уучилж байгаа юм уу? Ойлгохгүй байна. Энэ бол ёс зүйгүй үг хэрэглэх биш "заналхийлэл"-д тооцогдох учраас хуулийн байгууллагаар шийдүүлнэ" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19