Ерөнхийлөгч сар шинийн баярын болон бөхийн бусад барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа

О.Шүрэнцэцэг
2022/01/25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав. Ялангуяа удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үндэсний бөхийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах, ард түмнээ  үл хүндэтгэдэг, ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв гэж үздэгээ хэллээ.

Бөхчүүд өндөр ёс зүйтэй, ухамсартай байж, төр, ард түмэн, өв соёлоо эн тэргүүнд тавьж байхыг үргэлж сануулж, зөвлөж, тусалж байхыг санууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ 11 цагийн өмнө
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна 13 цагийн өмнө
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. 13 цагийн өмнө
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна 14 цагийн өмнө
Өвлийн олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно 15 цагийн өмнө
Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ 16 цагийн өмнө
Монгол Улс нэг хүнд ногдох хуванцраар дэлхийд 9-д орж байна 16 цагийн өмнө
ОУХМ Б.Нарантуяа финалын төлөө өрсөлдөнө 17 цагийн өмнө
Дархан-Уул аймагт “Prius-20” машин шатжээ 18 цагийн өмнө
Н.Дөлгөөн: Нохой тэжээх нь эзнээс үүрэг хариуцлага шаарддаг 18 цагийн өмнө
Өвлийн олимпын медаль түүхэн дээд үнэтэй байна 19 цагийн өмнө
Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах хэлэлцүүлэг болно 19 цагийн өмнө
Цаг агаар: Нийслэлд -18 градус хүйтэн 19 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий МҮБХ-ны чансааг тэргүүлж байна Өчигдөр
Зах,худалдааны төвийн удирдлагууд уртасгасан цагаар ажиллах саналыг дэмжлээ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ Өчигдөр
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна Өчигдөр
О.Саранчулуун Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзлаа Өчигдөр
“Сүүн дархлаа” хөтөлбөрт 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна Өчигдөр