Б.Энхбаяр: Хүний, өөрийн гэхгүй нөхдүүд Хөгжлийн банкны мөнгөөр тоглосон

Л.Бямбажав
2022/01/24

Хөгжлийн банкнаас олгосон зээлийг эргэн төлөөгүй, "Чанаргүй" гэсэн ангилалд орж, улмаар шүүхээр нэхэмжилсэн компаниудыг тус банкнаас зарласан. Өөрөөр хэлбэл,  Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд оржээ. 2014-2019 онд зээл аваад  өдийг хүртэл төлөөгүй 25 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр "Би 2016 оны наймдугаар сарын 8-нд Хуульзүйн дэд сайдаар томилогдож байсан. Маргааш өдөр нь би Хөгжлийн банкыг шалгах Засгийн газрын ажлын хэсгийг ахалж, ажилласан. Үндсэндээ гурван долоо хоног шалгаж, нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. Нийтдээ 40 гаруй хуудас материалыг шалгуулахаар хуулийн байгууллага руу шилжүүлсэн. Өнөөдрийн зарласан ААН-үүд тухайн үед байж л байсан. Зээлийн хугацаа нь хэтэрсэн улс төрийн хамаарал бүхий компаниудад барьцаа хөрөнгөгүй зээл олгосон байх жишээний. Хөгжлийн банк авлигчдыг хөгжүүлэх банк болж хувирсан байсан. Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. УИХ-аас баталсан хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэсэн хуулийн заалтыг огт хэрэгжүүлдэггүй. Ямар төсөл нь улс орны хөгжлийн шинж чанартай вэ гэдгийг тухайн захирал нь эсвэл нэг сайд мэддэг. Ингэж л дураараа төрийн мөнгөөр тоглосон. Үүнд үе үеийн нөхдүүд хамаарагдана, хүний, өөрийн хамаагүй. Тухайн үед намайг Хөгжлийн банкны зөрчлийг гаргаж тавьсны төлөө "Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна" гэж хэлээд дэд сайдаас зайлуулж байсан, гар хөл нь маш урт" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18