Тээврийн систем хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар чингэлэгийн татан авалтыг хийж байна

Н.Мижидмаа
2022/01/23

ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: МУ-ын Шадар сайдын тушаалаар дэд ажлын хэсэг зохион байгуулагдаж БНХАУ-аас Гаалийн бүрдүүлэлт хийсэн ачааг татан авахаар АТҮТ, Гааль, УБТЗ, МТЗ, Орон нутгийн төрийн бүх шатны байгууллагуудын ажилтан албан хаагчид хатуу зохион байгуулалтын дор хамтран ажиллаж байна. Эрээн хотод гаалийн бүрдүүлэлт хийгдсэн 1000 орчим чингэлэг ачаа байгаа бөгөөд Зэвсэгт хүчний болоод хилийн цэргийн жолоочид Замын-Үүд - Эрээний боомтын ногоон зурваст ажиллаж, Монгол Улс - БНХАУ-ын хилийн зурвасаар 880 чингэлэгээр 10928тн ачааг оруулж ирээд байгаа юм. 

Тээвэр зохион байгуулалтыг цэгцтэй болгох хүрээнд тээврийн 3 системийг бий болгож систем хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар чингэлэгийн татан авалтын ажлыг зохион байгуулж байна.

Тээвэр зохион байгуулалтыг цэгцтэй болгох, тээврийн системийн хоорондын уялдаа холбоог сайжруулах
Тээвэрлэлтийн ажлын зохион байгуулалтыг хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанга мөрдүүлэх, 
Бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор ЗГ-аас тусгайлан жолооч нарыг бэлдэж тусгай горимоор ачаа барааг оруулж ирж байна.

Өглөө 08:00-13:00 цагийн хооронд БНХАУ-ын талаас хилийн 0 цэгт ачааг буулгаж 13:00 цагаас МУ-ын талаас хилийн зурвасаар ариутгагдсан машины кабинд хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэлтэй жолооч бүхий тээврийн хэрэгсэл нэвтэрч 5-6 цагийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, чингэлэг бүхий ачааг нэвтрүүлж байна.

Ачаа тээвэрлэлтийг саадгүй оруулж ирэх ажлыг зохион байгуулахад техник хэрэгслийн асуудлууд эхэндээ гарч байсан ч өнөөдрийн байдлаар тэдгээр асуудлыг шийдвэрлэж, цаашдын тээвэрлэлтийн хурдыг нэмэх боломж байгааг мөн дурьдсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 28 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19