УИХ-ын дарга Г.Занданшатар С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ

Н.Мижидмаа
Өчигдөр

Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогчиддоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар буй.

Өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хууль тогтоогчдын төлөөлөл болгож  С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлж, Зориг сангийн тэргүүн Санжаасүрэнгийн Баярыг хүлээн авч уулзан, Зориг сантай хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийг батлахад хүчтэй цөөнхийн дуу хоолой болж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан үндсэн хууль батлахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг юм. Энэ хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, Үндсэн хууль тогтоогч Санжаасүрэнгийн Зоригийн оруулсан хувь нэмрийг онцлон дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Үндсэн хуулийг хэлэлцэх  үеийн проткол 59 том ном бий. Тэр үед Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу? Парламентаас сонгох уу? гэдэг яриа өрнөж байсан бөгөөд Парламентын ардчиллыг бэхжүүлэх тухай, хүний эрхийг хангах тухай хамгийн жинтэй үгүүдийг хэлж байсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг байдаг.  Үндсэн хууль гацаанд орсон байх үед бүх намуудыг уриалж,  “Монгол хүний саруул ухаанд итгэдэг”  гэдэг алдарт үгээ хэлж  үндсэн хууль батлах зөвшилцлийн баримт бичиг дээр гарын үсэг зурж, үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан” гэв.

Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 20-нд болох С.Зориг агсны 60 насны ойг тохиолдуулан УИХ-ын тамгын газар болон Зориг сан хамтран өсвөрийн парламентчдын дунд Санжаасүрэнгийн Зориг ба Үндсэн хууль сэдэвт  нийтлэлийн уралдаан, насанд хүрэгчдийн дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын дарга мэдэгдсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 43 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 57 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19