Авлигатай тэмцэх газраас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг өчигдөр орой гүйцэтгэх ажиллагаа явуулж 48 цагийн хугацаатай саатуулж, шалгаж байна.
Ж.Пунцаг өмнө нь АТГ болон Тагнуулын газар шалгагдаж байсан удаатай юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төмөр замчид мэдээлэл хийхдээ түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, шалгуулах ёстой гэж мэдэгдэж байв. Тэгвэл энэ удаад Ж.Пунцагийг авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна