Н.Мандуул: Гадаад худалдааны санхүүжилтийг олон улсын түвшинд хийх механизмыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана

Л.Бямбажав
2022/01/20

Уул уурхайн бус экспортыг дэмжих хөрөнгө оруулалт 500 гаруй сая доллар байдаг нь өнөөдрийн нөхцөлд хангалтгүй. Тиймээс энэ хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарч буй. “Шинэ сэргэлтийн бодлого”-д уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.

-УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Хөгжийн банкны үүрэг, оролцоо жин дарах юм байна. Уул уурхайн бус экспортыг дэмжих тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Хөгжлийн банкийг цаашид Экзим банкны зарчмаар ажиллуулах Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан. Ингэснээр арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Экспортыг өсгөхийн тулд бусад банктай хамтран хамтын санхүүжилт олгох юм. Мөн мах, ноос, ноолуур гэх мэт экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шугамын чухам хаана нь гацаа үүсэж байгааг илрүүлэхэд анхаарч ажиллана. Жишээ нь махны экспортыг нэмэхэд вакцинжуулалт, лаборатори, тээвэрлэлт гацаа үүсгэж байвал эдгээрийг шийдвэрлэх төслийг санхүүжүүлнэ. Барилгын салбарын тухайд арматур, цонх, шилээ импортолдог тул эдгээрийг дотоодод үйлдвэрлэх төслүүдийг дэмжих бодлого баримтална. Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх талаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан. Үүнийг бодит ажил хэрэг болгоход МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар болсон.

-Уул уурхайн бус эзспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоо гэхээр нэг зээлийн шугам үүснэ гэж ойлгож болох уу. Бизнесүүд үүнд яаж хамрагдах боломжтой вэ?

-Монголын бизнесүүд тус тусдаа худалдааны бизнес хийх гэхээс илүүтэй МҮХАҮТ-ын манлайлал дор нэгдэж, нийлээд нэг цонхны бодлогоор экспорт, импортын чиглэл рүү ажиллах хэрэгцээ, шаардлага өнөөдөр үүсэж байна. Эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, нэг салбараас хэт хамааралтай байдлаа бууруулах талаар төр засгийн түвшинд маш ажил хэрэгчээр ярьж, үүнд анхаарсан бодлогын үзэл баримтлалууд хэрэгжиж байгаа. Хөгжлийн банкны зүгээс эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингээх, уул уурхайн бус экспортыг дэмжих буюу тодорхой хэмжээний санхүүжилтийг олгоход голлож ажиллана. Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй хамтын ажилагааг хөгжүүлэхэд Хөгжлийн банк анхаарч ирсэн. Үүний эхлэл нь Танхим, манай банкны хамтын ажиллагаа юм.

-Уул уурхай давамгайлсан, нийт экспортын 90 хувийг уул уурхай, үлдсэн 10 хүрэхгүй хувь нь ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн голлож байна. Энэ харьцааг өөрчлөх, бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх, түүхий эд байдлаар бус боловсруулах шаардлага тулгарч байгаа. Эдийн засгийн гажуудлыг засна гэж үзэх болох уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн манай улс түүхий эдийг экспортолж, эргүүлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг импортолдог улс болж хувирсан байна. Эдийн засгийн бүтцийн энэ гажуудлыг засахын тулд бид аж үйлдвэржилтийг хөгжүүлэх ёстой. Үүний тулд эдийн засагт тулгараад буй хязгаарлагч хүчин зүйлст илүү хөрөнгө оруулалт хийж ажиллах шаардлагатай байна. Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн цөм нь юм. Нөгөө талаар манай улс гадаад худалдаа ихээр хийдэг боловч гадаад худалдааны санхүүжилтийг олон улсын түвшинд хийх механизм байхгүй байна. Бодлогын банкны хувьд энэ орон зайг анхаарч ажиллах болно.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18