ХӨСҮТ: Хөл хөдөлгөөнийг 50 хувь хязгаарлавал халдварын тархалт хоёр дахин буурна

Л.Бямбажав
2022/01/20

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж, өдөрт 3000 орчим тохиолдол бүртгэгдэж буй. Оны өмнө эерэг илрэх хувь 4-5 хувь байсан бол өнөөдөр 20 хувь буюу дөрөв дахин нэмэгдсэн  талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Халдвар авсан иргэдийн дийлэнх нь ажлын газар болон гэр бүлийн хүрээнд авсан нь тандалтаар тогтоогджээ. Түүнчлэн дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байхдаа халдвар авах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: 

"Халдварын ид оргил үе нь нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхэн үед тохионо. Энэ нь Цагаан сарын үе таарч байна. Оны өмнө өдөрт хийгдэж байсан шинжилгээнүүдийн 1-3 хувьд нь омикрон халдвар бүртгэгдэж байсан бол оны дараа нийт тохиолдлын 40-50 хувь болж нэмэгдсэн. Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 17-ний өдрийн шинжилгээгээр омикроны тархалт 90 хувьд хүрсэн. 

 Хэрэв ямар нэгэн хязгаарлалт хийхгүйгээр халдвар тархалт энэ хэмжээгээр өсвөл хоёрдугаар сарын эхэн үед өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 50-60 мянгад хүрнэ. Энэ хэрээр орны ачаалал нэмэгдэнэ. Бид долоо хоногт тутам УОК-т саналаа хүргүүлдэг. Хэрэв хөл хөдөлгөөнийг 50 хувь бууруулбал халдварын тархалт хоёр дахин буурна. Тиймээс халдварын тархалтыг хумих хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ чухал байна" гэсэн мэдээллийг тэрбээр өгсөн. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18