Д.Нарангэрэл: Омикроноор 0-5 насны хүүхдүүд ларингит, хатгаа, менингитээр хүндэрч байна

О.Шүрэнцэцэг
2022/01/19

Ахлах шинжээч Д.Нарангэрэл ковидын "Омикрон" хувилбар болон 0-5 насны хүүхдүүд ларингит, хатгаа, менингитээр хүндэрч байгаа талаар өөрийн цахим хуудсандаа бичжээ. 

"Омикроноор 0-5 насны хүүхдүүд ларингит, хатгаа, менингитээр хүндэрч байна. Айлгах гээгүй анхааруулж байгаа юм шүү. Иймээс Эцэг эхчүүд хүүхдүүдээ онцгой анхаарал халамж тавих. 

Үүнд: 1. Бага насны хүүхдийг дэлгүүр, худалдаа, олон нийтийн болон хоолны газраар дагуулж явахгүй байх,

2.Хүүхдийн ам, хоолойг өглөө, өдөр, орой сод, давс (жамц давс бол бүүр сайн), тамидин зэргийн уусмалаар ээлжлэн 7-10 хоног сайтар зайлах, арчих,
3. Гарыг нь сайтар савандаж угааж сургах,
4. Хүүхдийн тоглоомыг давс, содтой усаар өдөр бүр угааж цэвэрлэх,
5. Хөнжил, гудсыг нь наранд тавих,
6. Өрөө тасалгааны цонхыг ээлжлэн өдрийн цагаар 10-15 минут нээж агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх,
7.Хүүхдийн хөтөвч, ОО-ийн өрөөг ахуйн хэрэглээний бодисоор өдөр бүр цэвэрлэх,
8. Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа сайтар савандаж угаах
9. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх.
Хүүхэд гэнэт өндөр халуурах (38,5 түүнээс дээш), биеэр тууралт гарах, бөөлжих, хамар урвалын гурвалжин хөхрөх, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн ЯАРАЛТАЙ өрхийн болон эрүүл мэндийн байгуулагад хандаарай!!!.

 Цаг алдаж огтоос болохгүй шүү Өнөөгийн байдлаас харахад ер нь сургуулийн танхимын сургалтыг 14 хоногоор хойшлуулж цахимаар оруулах нь зүйтэй санагдана" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 11 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 13 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 14 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 15 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 16 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 17 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22