Б.Бат-Эрдэнэ: Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана

Л.Бямбажав
2022/01/19

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаа хүлээн авсан Б.Бат-Эрдэнэ сошиал хуудснаа ийн байр сууриа илэхийлжээ. Тэрбээр "Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана. Цар тахлын хүнд нөхцөл боловч нөгөө талдаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа давуу талтай гэж үзэж байна. Цар тахлын дараа эрүүл агаар, онгон байгальтай, нүүдэлчин Монгол орон шиг улсад жуулчид олноор ирэх сонирхол бий. Үүнийг салбар яам сайн зохион байгуулж ажиллахад анхаарах ёстой.

Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, аюултай хог хаягдлын үйлдвэр барих, энэ тал пээр хувийн аж ахуйн нэгжүүдээ төрөөс бодлогоор дэмжих, усны нөөцийн бохирдол хомсдол, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нутагт нөхөн сэргээлт явуулах, засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үргэлжлүүлэх, ойн менежментийг сайжруулах зэрэгт анхааран ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өсгөн үүрэг чиглэлийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажил байгааг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллах ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нийт хамт олондоо итгэж байна" гэжээ. 

Агаарын бохирдолтой тэмцэж чадаагүй гэсэн шалтгааныг БОАЖЯ-ны удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлж, ийн орны томилгоонуудыг хийв. БОАЖ-ын дэд сайдаар  Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар томилно. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. А.Энхбатыг түр томилсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18