ХӨСҮТ сургууль, цэцэрлэг эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргалаа

Л.Бямбажав
2022/01/18

УОК-ын  Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авах хариу арга хэмжээний тухай хэлэлцэн, санал солилцон, Шадар сайд  Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө.

Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар  мэдээлэл хүргэлээ. Тэрбээр мэдээлэлдээ ковидын омикрон хувилбарын тархалт нь эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтэн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүндэрч буй иргэдийн 90 гаруй хувь нь уушигний хатгалгаатай хавсарсан байгааг дурьдлаа. Мөн Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0,7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо. 

Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу  968,478 хүн хамрагдсан бол  нэмэлт IV тунд 36400 гаруй хүн тус тус хамрагджээ. ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, Ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа. 

Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хариу аргаа хэмжээний талаар танилцуулж, омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажилллах зорилгоор тандалтын баг, авто машины тоог нэмэгдүүлж байгааг мэдээллээ. 

Шадар сайд С.Амарсайхан Шуурхай ажлын хэсгийн гишүүдэд хандан, Цар тахлын мутацлагдсан Омикрон хувилбар дотоодод тархсантай холбогдуулан түүнтэй тэмцэх, даван туулах хариу арга хэмжээг  шуурхай авахыг сануулан, “хэвтэн эмчлүүлэгчдийн ор зохицуулалтыг УОК, Шадар сайд мэдэж зохицуулж байгаа” гэдэг ташаа мэдээллийг залруулж, ЭМЯ, НЭМГ, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд олон нийтэд үнэн зөв бодит  мэдээлэл өгөх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор улсын хэмжээнд дэлгэсэн нь Дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад бага тоо юм. Тиймээс өвчтөнийг хэвтэн эмчлүүлэхдээ иргэдийг чирэгдүүлэлгүй, эрэмблэлтийг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажилла гэв. 

Цахим хурлын төгсгөлд Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа. 

- Ковидын омикрон хувилбараас урьдчилсан сэргийлэх арга зам, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зөвлөмж, иргэдийн асуусан асуултанд хариулах тусгай контентийг өдөрт 3-аас доошгүй удаа тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хандан түгээх 

- Төрийн байгуулагууд 0-5 настай хүүхэдтэй албан хаагч нарыг, мөн бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах тусгай хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх 

- Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, эмийн багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах

- Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасган иргэдэд төвөг чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах 

- Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийн судалгааг гаргаж, тасалуудахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хянан зохицуулах газар хариуцан хэрэгжүүлэхийг тус тус үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 14 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 15 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 16 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 16 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 16 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 17 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27