Ж.Ганбаатар: Тэтгэврийн мөнгө нэг тор уут хүнсэнд л хүрч байна, тэтгэврийг 900 мянгад хүргэх шаардлагатай

Л.Бямбажав
2022/01/18

 Тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломжтой эсэх талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас тодрууллаа. Тэрбээр "Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн халаасанд шууд нөлөөлж байгаа. Өмнө нь ахмадууд тэтгэврийн мөнгөөрөө гурван тор хүнс худалдан авдаг байсан бол өнөөдөр нэг тор хүнс авах жишээний болж байна. Тиймээс тэтгэврийг нэмэх шаардлага зүй ёсоор бий болсон. Тэтгэврийн системийг өөрчлөх ёстой. Өнөөдөр ажил хийж байгаа хүн дунджаар 900 мянган төгрөгийн цалин авч байна. Гэтэл тэтгэвэрт гараад 400 мянган төгрөг авдаг ийм урвуу хамааралтай байж болохгүй. Тэтгэврийн хэмжээг дунджаар 900 мянган төгрөгт хүргэх хэрэгтэй. Ингэж хэлж байгаа нь поп сонсогдож магадгүй, гэхдээ энэ хэмжээний тэтгэвэр авч байж амьдралд нь бага ч болов нөлөөлнө. Дундаж цалингийн хэмжээнд хүргэх нь зөв гэж хэлнэ. 

Тэтгэврийг нэмэхийн тулд нэгдүгээрт төр данхагар бүтцээс салах ёстой. Төр хэтэрхий данхайсан. Төрийн байгууллагууд санхүүгийн замбараагүй байдалд дассан. Мөнгийг хайр гамгүй хэрэглэдэг. Хятадын Боомтын захиргаа нь бүх асуудлыг шийдэж байхад манайд 10 гаруй байгууллага оролцох жишээний. Төр болж тоглож байна шүү дээ. Бие бие рүүгээ жихсэн замбараагүй бүтэц бий болсон. Үүнийг халж урсгал зардлаа танаж байж тэтгэвэр нэмэх боломж бүрдэнэ. Төсвийн зарлагын 87 хувь нь урсгал зардалд зарцуулагддаг" гэлээ. 

ВИДЕО ШУУД ҮЗЭХ:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18