БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Энхбатыг томилжээ. Тэрбээр өмнө нь БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. А.Энхбатын охин нь Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилладаг Э.Болормаа юм.
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, БОАЖЯ-ны удирдлагуудад хариуцлага тооцож, чөлөөлсөн. Энэ хүрээнд тус яамны удирдлагуудын шинээр томилж байгаа юм. БОАЖ-ын сайдын албан тушаалд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг дэвшүүлж, чуулганы хуралдаанаар өнөөдөр танилцуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна