Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд Хөгжлийн банк, МҮХАҮТ хамтран ажиллана

М.Төгөлдөр
2022/01/17

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Засгийн газраас хэрэгжүүлэх уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр болон төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих түүхий эд бэлтгэх, худалдан авахад зориулсан тусгай санхүүжилтийн тогтолцоог бий болгон хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, салбаруудын мэдээ мэдээлэл, судалгаа, тоо баримтыг харилцан солилцоно.

Цаашид уул, уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг олгох сонгон шалгаруулалтад хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах, Танхимаас тус санхүүжилттэй холбоотой судалгаа шинжилгээг гаргаж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллахын зэрэгцээ уул уурхай бус экспортыг дэмжих чиглэлээр хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах юм.

Уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд дорвитой санхүүжилтийн механизмыг бүрдүүлж чадаагүй өдий хүрсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд бүрдээгүй байсан экспортыг дэмжих санхүүгийн тогтолцоо анх удаа бий болж, экспортлогч компаниудад хөнгөлттэй зээл олгосноор экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдэх, эдийн засаг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18