МИАТ: Улаанбаатар-Пукет-Улаанбаатар тийзний үнэ нь илүү зай болон нисэх буудлын таксаас шалтгаалан 2,9 сая төгрөгийн үнэтэй

О.Шүрэнцэцэг
2022/01/16

МИАТ компаниас тодруулга мэдээлэл хийлээ. 

Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн тийзний үнэ ойролцоогоор 2,500,000 төгрөг, харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар тийзний үнэ нь илүү зай болон нисэх буудлын таксаас шалтгаалан 2,900,000 төгрөг байгаа. 

Сошиал хуудсаар зарим хүмүүсийн мэдээлсэн 4-5 сая төгрөгийн үнэ нь захиалгат нислэг авсан аялал жуулчлалын компаниудын багц үйлчилгээ (зочид буудал, эрүүл мэндийн даатгал, ПСР тестийн үйлчилгээ, унаа гэх мэт) хамтдаа орсон үнэ болно. 

Зарим хүмүүс мэдээллээ зөв ойлгоогүйгээс бусдад буруу мэдээлэл ихээр тарааж байгаад харамсаж байна. 

Тайланд улс нь ковид-19-ийн тархалтаас сэргийлэх үүднээс дотооддоо хорио цээрийн дэглэмтэй байгаа бөгөөд орон нутаг дотроо аялахад хязгаарлалттай байгаа. Улаанбаатараас Бангкок хотод очсон бол тус хотын зочид буудалд 7 хоног байрласны дараа орон нутгийн өөр хот руу очих боломжтой. Улаанбаатараас Пукет хотод очсон бол мөн тус хотын зочид буудалд 7 хоног байрласны дараа орон нутгийн өөр хот руу очих боломжтой. Зочид буудалд 7 хоног байрлах хугацаандаа 2 удаа ПСР шинжилгээ өгнө. Шинжилгээий хариу сөрөг гарсан тохиолдолд орон нутагт зорчих эрхтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 8 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 11 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 12 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31