Н.Уртнасан: Агаарын бохирдуулагч эх үүсвэр бүрээр шалтгааныг олно

Л.Бямбажав
2022/01/13

БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнөөдөр /2022.01.13/ захын дүүргийн зарим хороонд ажиллаж, шахмал түлшний нөхцөл байдалтай танилцсан. Үүнтэй холбоотойгоор түүнээс зарим зүйлийг тодруулахад тэрбээр "Өнөөдрөөс шалгалтууд эхэлж байна. Иргэдээс шахмал түлштэй холбоотой мэдээллүүд өнгөрсөн хугацаанд их ирсэн. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4500 гэрээт ажилтан шалгалтыг тогтмол хийж байна. "Шахмал түлш чийгтэй, үйрмэг, утаа их гарч байна" гэсэн гомдлууд иргэдээс их гарч байна. Иргэдийн галлагааг биечилж үзэх шаардлагатай гэж үзээд өнөөдөр газар дээр нь ажиллалаа. Маргааш үйлдвэр дээр очиж түлшний хатаалтын нөхцөл байдалтай танилцана. Улаанбаатар хотын утааны голомт болоод байгаа газруудад бид дрон нисгэж, тухайн утааг үүсгээд байгаа айлууд шахмал түлш хэрэглэж байна уу эсвэл түүхий нүүрс зэрэг өөр зүйл хэрэглэсэн байна уу гэсэн цуврал шалгалтуудыг хийж учир шалтгааныг зөв олно. Утааны бодит шалтгаан юу байна вэ гэдгийг зөв тогтоохгүйгээр утааг бууруулах тухай ярьж болохгүй. Байж болох бүх зүйлд хяналт шалгалтыг хийж утаа яагаад нэмэгдэв гэдэг  үндсэн шалтгааныг бид олно. Ингэж байж дараа дараагийн алхмаа хийнэ" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18