Н.Тавинбэх: Шахмал түлшинд технологийн алдаа гараагүй, иргэдийн хэрэглээ эрс нэмэгдсэн

Л.Бямбажав
2022/01/12

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах шийдвэр гаргав. Шахмал түлшинд технологийн алдаа гарсан уу гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс тодрууллаа. 

Тэрбээр "Өнгөрсөн онуудтай харьцуулахад  шахмал түлшний хэрэглээ өссөн нь үнэн. Засгийн газраас үүрэг даалгавар өгсөн, бид ажиллаж байна. Долоо хоногийн хугацаанд маш эрчимтэйгээр агаарын бохирдлыг бууруулах, нийслэл рүү  түүхий нүүрс оруулж байгаа эсэхэд хяналт тавих, сайжруулсан шахмал түлшний чанарт онцгой анхаарах зэрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Хэрэглээний өсөлт бодитой юу гэдгийг мөн тогтооно. Ташаа мэдээлэл их гарч байна. Өвөл дөнгөж эхлэхэд 74 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байсан. Өнөөдөр үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Шахмал түлшний хангамжид доголдол огт гараагүй. Шахмал түлшний стандарт, найрлагад шинжилгээ хийхэд хэвийн гэж гарсан. Бид шинжилгээний хариунд итгэнэ, өөр юунд ч итгэхгүй. Шахмал түлш чийглэг байгаа нь үнэн, гэхдээ стандартын хэмжээг хангаж байгаа. Чийгшилтээс болж байна уу гэдгийг шалгаж, тогтооё гэвэл одоо нөөцөд байгаа 24 мянган тонн шахмал түлшээр иргэдийн хэрэглээг хангая гэж ярьсан" гэлээ.  

ВИДЕО ҮЗЭХ:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18