А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг сар бүр гаргах журмыг өөрчилнө

Н.Мижидмаа
2022/01/12

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 буюу эхний хагас жилд 100 мянга хүртэлх төгрөгийг хүүхэд авч болно. Хүсвэл хуримтлал руу шилжүүлж болох бөгөөд энэ нь инфляцаас хамгаалсан арилжааны хүүгээр өссөн хэлбэртэй байх юм.

Харин долдугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгөний 50 мянган төгрөгөөс доошгүй нь хадгаламжинд хуримтлагдана. 50 мянга хүртэлх төгрөгийг сонголттойгоор буюу гар дээрээ авч болно. Ийм маягаар халамжаас хуримтлал руу үе шаттай шилжинэ. 

Ерөнхий сайдын зүгээс сар болгон хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл чирэгдэл учруулна. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх боломж байгаа судалж танилцуулах чиг үүргийг холболгдох ХНХ-ын сайд А.Ариунзаяад даалгажээ. Энэ талаар түүнээс тодрууллаа. 

Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдоно. Өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдоно гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэв.

Та и-баримт аппликэйшн ашиглан зааврын дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ гаргаарай.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 42 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 57 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19