Утаа нэмэгдсэн нь шахмал түлшийг үйлдвэрлэхдээ технологийн алдаа гаргасантай холбоотой байжээ

Л.Бямбажав
2022/01/12

Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдол эрс нэмэгдэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байна. Нийслэлчүүд суунагласан хар утаан дунд амьдарч, амьсгалж байна. Уг нь иргэд шахмал түлш түлж байгаа ч түүхий нүүрс түлж байх үеийн хар утаа нийслэлийг дахин бүрхэв. Утаа эрс нэмэгдсэн шалтгааны буруутанг төрийн албан тушаалтнууд иргэд рүүгээ мөн модны үний өсөлт рүү жихээд сууж байна.

Нийслэлийн агаар, орчны бохирдол бууруулах газрын дарга Б.Пүрэвсүрэн мод 6000-7000 төгрөгийн үнэтэй байгаа учраас иргэд мод худалдаж авахгүй, ноцсон цогон дээр шахмал түлшээ хийж уугиулж утаа их гаргаж байна гэж хээв нэг хэлэх жишээний. Харин иргэд мод үнэтэй байгаа ч худалдан авч байна, түлшээ уугиулаад байгаа зүйл байхгүй гэж хариу тайлбарыг нь өгсөн. Харин Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр "Сайжруулсан түлшний үнэ хямд байгаагаас иргэд их түлж байна" гэж мөн л бурууг иргэд рүү тохов.

Тэгвэл салбарын сайд нь буюу БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн нь агаарын бохирдол ихсэх шалтгаан болж байна. Түүхий нүүрс 8000 мянган төгрөгийн үнэтэй байна. 8000 төгрөгөөр нүүрс авах уу, 1875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байна" гэж хэлсэн нь өнөөдөр мөн л шүүмжлэл дагуулж буй. Ийн  утаа нэмэгдүүлсэн буруутан нь иргэд болж хувирав.

Тэгвэл яг үнэндээ   

Өнгөрсөн зун, намар “Таван толгой түлш” ХХК шахмал түлшээ хангалттай нөөцөлж чадаагүйгээс өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна. Учир нь өнгөрсөн оны  хоёрдугаар сард баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарснаар дөрөвдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд бэрхшээл үүсчээ.  

Хангалттай нөөц бүрдээгүйгээс шахмал түлшийг үйлдвэрээс гарангуут нь хэрэглэгчдэд нийлүүлж байна гэсэн үг. Уг нь үйлдвэрээс гарсан шахмал түлшийг нөөцөлж улмаар тодорхой хугацаад  хатаах процесс явагдах учиртай. Гэвч энэхүү процесс алдагдснаас уугилт их, чийглэг байна.  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар ч  үүнийг бататгаж, иргэдийн хувьд өмнөх жилийнхтэй харьцуулахад уугилт их, үйрмэгтэй байна, утаа гарч байна, асахдаа муу байна гэж хэлж байгаа. Тиймээс “Таван толгой түлш” компанийнхан үйлдвэрлэж буй түлшний чийглэгт анхаарахад илүүдэхгүй нь. Чийглэг нь аль болох бага тусмаа сайн шүү дээ. Зүүн үйлдвэрийнхээ технологийн горимыг баруун үйлдвэрийнхтэй адил болгох ёстой" гэдгийг хэлсэн.

Өөрөөр хэлбэл, утаа нэмэгдсэн нь шахмал түлшийг үйлдвэрлэхдээ технологийн алдаа гаргасантай холбоотой байжээ.Харин үүнийгээ албан тушаалтнууд хүлээн зөвшөөрсөнгүй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18