С.Энхболд: Өрхийн эмнэлгүүдэд 307.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМДС-аас олгохоор батлуулсан

Н.Мижидмаа
2022/01/12

"Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов

    Дараа нь Байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр танилцуулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан бөгөөд шинэчилсэн журмын төсөлд оруулсан гол өөрчлөлтүүдийг танилцуулахдаа Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой болгох, төлөвлөлтийг сайжруулах, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар тусгасныг дурьдлаа. Тэрбээр мөн 2022 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газрын 2021 оны 408 дугаар тогтоолоор батлуулж,  төрөөс шимтгэлийг хариуцдаг 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон ял эдэлж байгаа ялтны шимтгэлийн орлогод  2022 онд 163.7 тэрбум төгрөг буюу 2021 оноос 79.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлуулсныг танилцуулав. Түүнчлэн, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гарч, 2022 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 307.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор батлуулсан талаар болон эмнэлгүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төлөөллүүдийг тодруулсан талаар танилцууллаа.

    Мөн эмнэлгүүд бие даан төсвөө захиран зарцуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалин хөлсийг гүйцэтгэлд нь суурилан нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний цалингийн доод жишгийг нэмэгдүүлж чадварлаг эмч, сувилагч, асрагч нарын ажиллах хөшүүргийг бий болгох хүрээнд “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод хэмжээ, сүлжээ”-г шинэчлэх Засгийн газрын тогтоолын төсөлд оруулах саналыг боловсруулан танилцуулга болон тооцооллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Хүргүүлсэн саналд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн сүлжээний доод хэмжээг төсвийн нөөцөд тулгуурлан тогтоож 13.7-35.0 хувиар (дундаж нь 23 хувь) нэмэгдүүлж оруулсан гэлээ.

Эрүүл мэндийн сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 118 төсөл, арга хэмжээний нийт 387,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 128,6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалт батлагдсан байна.

    Эрүүл мэндийн сайдын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Баярсайхан, Д.Сарангэрэл, П.Анужин, Д.Батлут, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэллээ. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

 Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" 05 болон 06 дугаар  тогтоолын хэрэгжилтийг байнгын хорооны хуралдаанаар сонссонтой холбогдуулан тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах эмнэлгийн байгуулагуудын магадлан итгэмжлэх журмыг хуулийн хүрээнд шинэчлэх,  эмнэлгүүдийн ТУЗ байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг чиглэлийг өгөв. Тэрбээр мөн Улсын Их Хурын хаврын чуулган эхлэхээр тогтоолын хэрэгжилтээр дахин мэдээлэл сонсон, тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардана, хөрөнгө мөнгийг зөв зарцуулах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна хэмээн тэмдэглэв.

    Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 6 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 8 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 9 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 10 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 11 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 12 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 12 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 13 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 15 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 15 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05