Б.Лхагвасүрэн: Хаан банкны хувьцааг хэн, ямар хөрөнгийн эх үүсвэрээр авах гэж байна вэ гэдгийг судалж байна

Л.Бямбажав
2022/01/11

ХААН банкны хувьцаа эзэмшигч Савада Хидео хувьцаагаа зарж байгаа асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодруулахад тэрбээр "ХААН банкны хувьцаа эзэмшигчид хэвээрээ байгаа. “Хаан банк” ХХК-ийн нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” ХК, 14.5 хувийг “Савада холдингс” ХК-ийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байна. Энэ үндсэн бүртгэл хэвээрээ гэсэн үг. Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Савада холдингс” компанид маш олон хувь нийлүүлэгчид бий. Анх Хаан банкийг хувьчилж авч байхад Савада өөрөө 46 хувийг эзэмшдэг байсан бол 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хувьцаагаа тодорхой хэмжээгээр зарж байгаа. “Савада холдингс” компани Хаан банкнаас гадна ОХУ, Япондоо мөн банк эзэмшдэг том компани.  Токиогийн хөрөнгийн биржээр дамжуулаад хэн ч хувьцааг нь авч болно. Одоогоор Монгол Улсын иргэн хувьцаа авсан болон өөрчлөлт орсон зэрэг мэдээлэл алга. Банкны тухай хуулиар банк биржид бүртгэлтэй нээлттэй компани болж байгаа. Ингэснээр Монголбанкны хяналтаас гадна хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо давхар хянана гэсэн үг. “Савада холдингс” компани  хувьцаагаа зарахад оронд нь ямар нөлөө бүхий хувьцаа эзэмшигч орох вэ гэдэгт Монголбанк дэлгэрэнгүй мэдээлэл авах нь  хуулийн хүрээний асуудал. Энэ хүрээнд Хаан банкны хувьцааг хэн, ямар хөрөнгийн эх үүсвэрээр авах гэж байна вэ гэдгийг судалж байна" гэлээ.

ВИДЕО ШУУД ҮЗЭХ:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18