Булган аймаг 2022 оныг аялал жуулчлалын жил болголоо

Н.Мижидмаа
2022/01/11

“Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан ялгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зориулалтын савнууд байрлуулах зэрэг тоймтой ажлыг зохион байгуулсан. 2022 оны хувьд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, амралт жуулчны баазууд, зам дагуу үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, худалдааны цэгүүдээ бодлогоор дэмжиж, хамтран ажиллана гэдгийг аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ форумын нээлтийн үеэр хэлсэн юм.с

Форумд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаяр оролцож “Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Булган аймаг аялал жуулчлалын ITM Олон улсын үзэсгэлэнгийн 2022 оны түнш аймгаар тодорч, шилжин явах тугаа Хэнтий аймгаас хүлээн авсан. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, жуулчдыг татах, ая тухыг хангах, орон нутгийн иргэдийн эдийн засагт дэм болох арга хэмжээнүүдийг зохион байгуулахад салбарын яам дэмжин хамтран ажиллах болно гэдгийг онцолсон юм. 

Эх сурвалж: Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 36 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19