​МАН-ын бүлэг: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлээр ЗГ судалгаа хийж байна

Л.Бямбажав
2022/01/10

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.10/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ” УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн, Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг намын бүлгийн хурлаараа хэлэлцэж, шийдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс өөр өөр санал гарсан. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авч өнөөдөр саналаа нэгтгэж ярилаа. Хуралдаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа. Ингээд бүлгийн гишүүд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар тус хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн шийдвэр гарсны дараа ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг гаргасан. Зарим асуудалд олон гишүүд оролцуулах шаардлагатай гэж үзлээ. Дээр нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд, сангийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийг оролцуулж хэлэлцүүлэг хийж, ойлголтуудыг нэгтгэх, явцын дунд засах асуудал байна гэж үзлээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг дээрхи хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд, ажлын хэсэг байгуулж ажиллаад хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн өнөөдрийн бүлгийн хуралд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож хоёр чиглэлээр мэдээлэл өгсөн. Нэгдүгээрт, гадаад нөхцөл байдал буюу хоёр хөрш болон Бүгд найрамдах Казакстан улсын нөхцөл байдал болон тухайн улсад амьдарч буй Монгол Улсын иргэдийн асуудлаар мэдээлэл өгсөн. Ялангуяа Казакстан улсад суугаа манай улсын ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх асуудлаар Элчин сайдын яам болон Консулын байгууллагаас цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, улс орны дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Дотоод нөхцөл байдалтай холбоотой хэдэн асуудал бий. Сүүлийн үед үнийн өсөлт бий болж, инфляци өсч байна. Энэ чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж УИХ, Засгийн газар үзэж байна. Үнийн өсөлт бий болж байгаа учраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал үүслээ. Энэ чиглэлд Засгийн газар тодорхой хэмжээний судалгаа, тооцоо хийж ажиллаж байна. Мөн хил гааль хаагдсантай холбоотой асуудлыг шийдвэрлэж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлага бий. Энэ үүднээс Замын-Үүдийн асуудалд анхаарч ажиллах шаардлагатай. Дээрхи асуудалд Засгийн газар анхаарч, асуудлыг боловсруулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзэж, байр сууриа илэрхийлж, саналаа нэгтгэлээ ” гэв.

Мэдээллийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Эрээний хил дээр гацсан ачаа, барааг хэрхэн татах талаарх сэтгүүлчийн асуултанд “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх руу импортогдох гэж байгаа чингэлэг төвлөрсөн. Эрээний гаалийн хашаанаас гаалийн тэг цэг дээр БНХАУ-ын компани авчирч өгнө. Үүнээс нааш 7000 гаруй жолооч тухайн барааг татаж авья гэж байгаа. БНХАУ-ын талаас энэ бүх жолоочоо халдвар хамгааллыг нь сахиулаад, халдвар тархаахгүй байж чадна гэвэл байнгын тээвэрлэлтийг тэг цэг дээр нь авчирч өгье гэсэн. Гэтэл энэ боломжгүй. Сая жолооч нараас халдвар илэрлээ гээд нэлээд асуудал болсон. Тиймээс төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй жолооч, тусгай алба хаагчдаас бүрдсэн багийг тэг цэгээс чингэлэг тээврийг дамжуулж ачиж, Замын-Үүдэд буулгана. Чингэлэг зөөх хоёр баг ажиллана. Нэг нь 100 хүнтэй. Нэг баг нь тээвэрлэлт хийж байхад нөгөө баг нь тусгаарлагдана. Энэ бол тээвэр ложитстикийн хүндрэл, инфляцийг бууруулах алхам гэж үзээд энэ ажлыг маргаашнаас эхлүүлнэ” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 4 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 11 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 12 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 14 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 15 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 15 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 16 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 17 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 17 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 18 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 19 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 19 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр