Цай Вэньруй: Замын-Үүд Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана

Н.Мижидмаа
2022/01/10

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан.
Ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч уулзан, дэлхийн олон оронд цар тахлын шинэ хувилбар дэгдсэн энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцлоо. Итгэлт сайн хөршийн хувиар энэхүү эгзэгтэй цаг үед талууд хэн хэндээ аливаа хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр хаана хаанаа харилцан ашигтай байхын төлөө бүхий л нөөц боломжоо эрэлхийлж ажиллах болно гэдгээ уулзалтын эхэнд илэрхийлсэн юм.

Шадар сайд энэ үеэр Элчин сайд Вэньруйд хандан Замын-Үүд, Эрээний боомт дахь чингэлэг тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Монголын талын бүх бэлтгэл хангагдсан, хилээр орж ирсэн ачаатай чингэлэгийг 48 цагийн дотор буцаан гаргах боломжтойг онцлов.
Тэрбээр "Цагаан сарын баяр дөхөж байгаа учир таныг эдгээр асуудлыг ӨМӨЗО-ы Ардын засгийн газарт уламжилж, дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байна.
Хоёр улсын хил гааль дээр үүссэн бараа бүтээгдэхүүний татан авалттай холбоотой энэ асуудал шийдвэрлэгдвэл хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үр өгөөжтэй байх болно. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын цахим хурлыг ойрын үед хуралдуулж, хилийн боомтын тоог нэмэгдүүлэх, Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж жигдрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" хэмээлээ.

Элчин сайд Цай Вэньруй Эрхэм Шадар сайд таны хүсэлтийг Улсын холбогдох төрийн байгууллагад уламжлах болно. Замын-Үүд Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана. Цар тахлын нөхцөлд ажил хэргээ явуулахын тулд ойр ойрхон уулзаж, хил гааль, зам тээвэр зэрэг мэргэжлийн хүмүүсийг цахимаар хуралдуулж асуудлаа харилцан шийдвэрлэж ажиллахыг дэмжиж байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 13 цагийн өмнө
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ 15 цагийн өмнө
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна 17 цагийн өмнө
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. 17 цагийн өмнө
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна 18 цагийн өмнө
Өвлийн олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно 19 цагийн өмнө
Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ 20 цагийн өмнө
Монгол Улс нэг хүнд ногдох хуванцраар дэлхийд 9-д орж байна 21 цагийн өмнө
ОУХМ Б.Нарантуяа финалын төлөө өрсөлдөнө 21 цагийн өмнө
Дархан-Уул аймагт “Prius-20” машин шатжээ 22 цагийн өмнө
Н.Дөлгөөн: Нохой тэжээх нь эзнээс үүрэг хариуцлага шаарддаг 22 цагийн өмнө
Өвлийн олимпын медаль түүхэн дээд үнэтэй байна 23 цагийн өмнө
Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах хэлэлцүүлэг болно 23 цагийн өмнө
Цаг агаар: Нийслэлд -18 градус хүйтэн 23 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий МҮБХ-ны чансааг тэргүүлж байна Өчигдөр
Зах,худалдааны төвийн удирдлагууд уртасгасан цагаар ажиллах саналыг дэмжлээ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ Өчигдөр
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна Өчигдөр
О.Саранчулуун Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзлаа Өчигдөр
“Сүүн дархлаа” хөтөлбөрт 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна Өчигдөр