"Гэр бүлийн нэг гишүүн нь омикрон халдвараар өвдвөл бусдадаа халдаах магадлал маш өндөр байна"

Л.Бямбажав
2022/01/07

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

-Манай улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хил дээрх хяналтаа  эрчимжүүлж, сайжруулан халдвар орж ирэхээс сэргийлэн бусад оронд гарч буй халдварын давлагааг судлан,  ямар эрсдэлт бүлэг өртөж байна, ямар эмчилгээ хийх вэ зэрэг тактикаа боловсруулан ажиллаж байна.  Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбар бүртгэгдсэн.  АНУ-д өдөрт 1 сая хүртэл халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Японд 1200 орчим омикрон хувилбар,  ОХУ-д 103 зөөвөрлөгдсөн тохиолдол, БНХАУ-д гурван зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Өмнөд африкт омикрон халдварын давалгаа сар орчим үргэлжлээд буурч байна. Үндсэндээ омикроны давалгаа нэг сар хүртэл үргэлжилж байна.  Манай улсын хувьд халдвар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах бодлого баримтална. Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах хабрид дархлаа өндөр байна. Омикроны халдварлах байдал гэр бүлийн хүрээнд тав дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Гэр бүлийн нэг гишүүн нь омикрон халдвараар өвдсөн тохиолдолд бусад гишүүн өвдөх магадлал өндөр гэсэн үг. Улс орнууд хүнд өвчтнүүдийг эмнэлэгт эмчилж байна. 

Омикрон хувилбараар өвчилсний дараа шинж тэмдэггүй болбол 5-7 хоноод ажилдаа орохыг олон улсад зөвлөж байгаа. Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл маш өндөр байна. Дахин өвдөөд вакцин хийлгээгүй хүмүүс халдвар авах тохиолдол тав дахин нэмэгдэж байна.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18