ЭМЯ: Монгол Улсад омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдлээ

Л.Бямбажав
2022/01/07

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан омикрон хувилбараар өвчилсөн 12 тохиолдол батлагдсан талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул-Улаанбаатарын нислэгээс нэг, Банкок-Улаанбаатарын нислэгээс нэг илэрчээ.  омикрон хувилбар байж болзошгүй бусад шинжилгээг хийж байна. Шинжилгээний хариу гарах хүртэл нэлээд цаг хугацаа ордог гэдгийг тэрбээр онцоллоо.

Тэрбээр цааш хэлэхдээ  "Дэлхий нийтэд омикрон хувилбар гарснаас хойш манай улс хилийн тандалтын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл буюу 40 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд агаарын 109 удаагийн нислэгээр 10773 зорчигч зорчигч ирсэн. Эдгээр иргэдээс 232 нь коронавирусийн халдвар авсан. Халдвар авсан 232 иргэний 104-ийг нь  хилийн нэвтрэх цэгт илрүүлсэн. Үлдсэн 128 нь гэрийн болон тусгаарлалтад байх хугацаандаа халдвар нь илэрсэн. Зөөвөрлөгдсөн 232 тохиолдлын дийлэнх нь буюу 102 нь Турк улсаас, 40 нь Тайландаас, АНУ-аас 25 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр нислэг тутмын нэгт нь халдвар зөөвөрлөгдөж байна. 

Зөөвөрлөгдсөн тохиолдол бүрийн хавьтлыг бид тодорхойлж байна. Нисэхийн тандалтын шинжилгээнд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 15 тусгаарлан ажиглах байр ажиллаж байгаагаас 3492 хүн тусгаарлалтад байгаагаас 119 тохиолдлыг илрүүлсэн" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18