БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

М.Төгөлдөр
2021/10/02

Барилга, хот байгуулалтын яам “Менежмент ба ур чадварын хүрээлэн”-тэй хамтран “Чанарын менежментийн тогтолцооны стандарт MNS ISO 9001:2016”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо. Төрийн захиргааны төв байгууллагуудаас анх удаагаа үйл ажиллагаандаа олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын стратеги, үйл ажиллагааны эрсдлийг тооцон, бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй, чанартай удирдан явуулахын тулд олон улсын менежментийн бүлэг стандартыг хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс үйл ажиллагаандаа Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэхээр болсон.

Стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг чанарт суурилан, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг дээд шатны байгууллага, салбарын байгууллага, иргэдэд хүргэх болно.

Байгууллагын үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянах тогтолцоог бий болгон олон улсын менежментийг шаардлагад нийцүүлж ажиллахаараа онцлогтой.

Менежментийн тогтолцооны стандартууд нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог бий болгодог давуу талтай юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18